Comment.mn

Ирэх мягмар гарагт чуулган хуралдана

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр ирц бүрдээгүйн улмаас хэлэлцэж амжаагүй асуудлуудыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр тогтов.

Үүгээр чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд мягмар гарагт чуулган хуралдана гэдгийг мэдэгдлээ. Өнгөрөгч баасан гарагт мөн л чуулганы ирц бүрдээгүйгээс энэ долоо хоногийн мягмар гарагт хуралдаан зохион байгуулсан. Энэ жишиг ирэх долоо хоногт давтагдах нь.

Дэгийн тухай хуулиар бол долоо хоног бүрийн мягмар гарагт чуулган хуралддаг хуваарьтай. Нэгэнт ирц бүрдэхгүй байгаа тул ийн хурдавчилсан байдлаар хуралдаан зохион байгуулахаар боллоо.

www.zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.