Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 21-ны өдрийн 05:00 цагаас энэ сарын 22-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас цагдаагийн байгууллагад нийт 3989 удаагийн дуудлага иржээ.
Үүнээс гэмт хэргийн 167, зөрчлийн 1056, согтуугийн 488, зам тээврийн ослын 382 хэргүүдийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тухайлбал, төмөр Замын 396 дугаар км-ийн наймдугаар зуутад галт тэргэнд хүн дайрагдаж нас барсан байна гэсэн мэдээлэл ирсэн байна.
Тус мэдээллийн дагуу шалгахад Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 49 настай эрэгтэй М нь 4301 дүгээр галт тэргэнд дайруулж нас барсан байжээ. Хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна.
Ж.Өөдлөн
Эх сурвалж: www.mminfo.mn