Ойрын өдрүүдэд цаг агаар огцом хүйтэрч байгаатай холбогдуулан бага ангийн сурагчдын амралтыг дахин нэг долоо хоногоор сунгах хүсэлтийг иргэд, эцэг эхчүүд БСШУЯ-д хаягласан байгаа.
Тэгвэл өнөө өглөө салбар хариуцсан сайд Л.Гантөмөр өөрийн твиттер хуудсаараа дээрх хүсэлтийг дамжуулсан нэгэн жиргээчид “Сунгана аа” гэж товчхон хариулт өгчээ. Тэгэхээр бага ангийн сурагчдын амралтын хугацаа уртасхаар болж байгаа гэсэн үг. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин тав хоног сунгаж, хоёрдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлээд байсан юм.