Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл дотоод журам зөрчиж, архи уусан дайчдаа олны өмнө цаазалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цаазын ялыг Ливийн Сирте гэх хотноо үйлдсэн байна. “Хэт даврагчид 25-35 насны таван залууг ташуурдаж, дараа нь тархин тус газар руу нь буудан хороосон” хэмээн “Libyan news” агентлаг мэдээлжээ.
Амиа алдсан залуус өнгөрсөн оны долоодугаар сард тус бүлэглэлд элссэн аж. Тэд энэ сарын 2-ны өдөр хорогдох байрандаа архи хуваан ууж байхдаа баригдсан байна.
Сирте хотноо болсон цаазын ялыг тус бүлэглэлд элсээд удаагүй байгаа 7-15 насны хөвгүүдэд сануулга журмаар үзүүлсэн хэмээн цаазын ялыг гүйцэтгэсэн Хаффар мэдэгджээ.
Тус бүлэглэлийн англи хэл дээр эрхлэн гаргадаг “Далиф” сэтгүүл “Исламын шашинтнууд хэзээ ч сархад хүртэж болохгүй. Сархад хүртснээр чи Аллах болон түүний үнэнч туслахуудаас урвасан хэрэг болно” гэсэн коран судрын хэсгээс нийтэлжээ. Мөн амиа алдагсдыг Иракийн Мосул хотын иргэн хэмээн мэдээлсэн аж.
Иракийн хүний эрхийн байгууллага “Хэт даврагчид анх удаагаа архи уусан гэх шалтгаанаар дайчнаа хөнөөлөө. Өнгөрсөн онд ижил хүйстэн гэх 359 залууг цаазалсан” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг