Сүүлийн үед мэдээллийн цахим хуудсууд болон олон нийтийн цахим сүлжээгээр уяач П.Энхмөнхийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа болон түүнийг хил дээр баривчилсан гэх мэдээллүүд гараад байгаа юм. Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулхад “3 хоногийн өмнө цагдаагийн байгууллагаас саатуулсан нь үнэн. Түүнтэй холбоотой хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа тэднээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно” гэлээ. Тэрээр өмнө нь 2 жил гаруйн өмнө загвар өмсөгч бүсгүйг хүчиндсэн хэмээн шуугиан дэгдээж байсан бөгөөд прокурорын байгууллагаас уг хэргийг ахин шалгах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд АНУ-д хэсэг хугацаанд амьдарч байгаад Монголд ирэх үед нь саатуулсан гэх олон нийтийн цахим сүлжээнд гараад байсан мэдээлэл ийнхүү албаны эх сурвалжаар баталгаажсан байна.
ЭНД ДАРЖ П.ЭНХМӨНХИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БУЙ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗНЭ ҮҮ
tonshuul.mn