Comment.mn

ЭВСЛИЙН БҮЛЭГ ЕРӨНХИЙ САЙДЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

 Эвслийн бүлэг Ерөнхий сайдын асуудлаар хуралдлаа

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж дөнгөж сая хуралдаанаа өндөрлүүллээ. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянга нарын өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ асуудалтай холбоотойгоор Г.Уянга гишүүн бүлгийн гишүүддээ тодорхой мэдээлэл өгснийг эх сурвалж хэлж байна.

Учир нь Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн хүчний хувьд тус эвслийн бүлэгт Ерөнхий сайдыг огцруулах уу, үлдээх үү гэдэг шийдлээс хамаарч өөрсдийнх нь байр суурь тодорхойлогдох юм. Гэхдээ тус бүлгээс ямар шийдэлд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Г.Уянга
olloo.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.