Өчигдөр Тэнгис кино театрт “Кино цамхаг” студийн бүтээл “Ороолон” уран сайхны киноны нээлт боллоо.
Тус студи нь аймшгийн төрөл жанрын уран бүтээлээр дагнасан Монголын цорын ганц студи бөгөөд өмнө нь “Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг аймшгийн киног бүтээж, үзэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авч байсан билээ.
Киноны үйл явдлаас цухас дурдвал, шинэ жилийн баярын үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр цугласан найзуудын баярт мөч айдсаар солигдож орхино. Тэд сэрээж болохгүй ороолонг сэрээсэнээс болж төсөөлж байсан баярын үдэш нь аймшигт үйл явдал болон яаж амьд гарахаа замаа хайна. Гэвч нэг найз нь ийм зүйл болохын өмнөхөн гэрээ дотроосоо түгжсэн байдаг бөгөөд бүх цонх нь торлогдсон байшингаас хэрхэн амьд гарах уу гэдгэ бодоцгооно. Тэд яаж амьд гарах бол үргэлжлэлийг “Ороолон” киноноос үзээрэй.
Киноны зохиолыг найруулагч Б.Цогт-Эрдэнэ бичиж, найруулагчаар жүжигчин СТА Ө.Мөнгөнтулга, “Хүүхэлдэй” кинонд нүүр хувиргагчаар ажилласан “ HOZE’S make up” студийн make up artist Г.Хос-Эрдэнэ, Г.Сувд-Эрдэнэ, зураглаач М.Цэндлодой, дууны найруулагч Н.Бямбацогт, найруулагч Х.Түвшин нар ажилласан байна.
Гол дүрүүдэд СТА жүжигчин Д.Бямбацогт, Б.Сарантуяа, жүжигчин Б.Энхтүвшин, Ц.Эрдэнэцэцэг, М.Батзориг, Э.Пүрэвжаргал, Г.Баярхүү, П.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Сэндэр нар тогложээ.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20
-
21
-
22
-
23
-
24
-
25
-
26
-
27
-
28
-
29
-
30
-
31
-
32
-
33
-
34