УИХ-ын даваа гаригийн /өнөөдрийн/ чуулганаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Ингэснээр тус хуулийн өөрчлөлт энэ өдрөөс эхлэн мөрдөгдөх юм.
Тодруулбал энэ өдрөөс эхлэн арилжааны банкууд найман хувийн зээлээ нээхээр болж байна. Учир нь одоогийн байдлаар 77 тэрбум төгрөгийг энэ хуульд зориулахад бэлэн байгаа аж. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Орон сууцны зээлийг гацаанаас гаргалаа. Энэ зээл цаашид ч зогсох ёсгүй юм. Дэмжиж санал өгсөн гишүүддээ баярлалаа” гэсэн юм. Тэгвэл хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Ганбат “Ганц өдрийн өмнө ч болов иргэд байрандаа орж байг. Тиймээс энэ өдрөөс эхлэн мөрдөх нь зүйтэй” гэсэн юм.
Ийнхүү ҮХЦ-ийн дүгнэлтийн улмаас хаагдаад байсан ипотекийн найман хувийн хүүтэй зээл сэргэхээр болов. Мөн хүү нь буурч 5 хувь болох боломж бүрдэж байгаа юм. Хууль батлагдсан өдрөөсөө буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Д.Булган /Tonshuul.mn/
Vnee bitgii nemchiheerei de. Tegwel 5 huwiig shuud zogsooh heregtei shv.