Comment.mn

ЭМД-аар жилд хоёр сая төгрөгний үйлчилгээ авах боломжтой

Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэн даатгалын гэрээ бүхий улсын болон хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлсэн тохиолдолд даатгалын сангаас доорх зардлыг хариуцдаг.

Тухайлбал хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, амбулаторийн үйлчилгээ, оношлогоо, шинжилгээ, өдрөөр эмчлэх тусламж, үйлчилгээ, уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх, хөнгөвчлөх үйлчилгээ, Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ, Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн, өрх, сум, багийн эмчийн жороор олгох 134 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авахад зардлын тодорхой хувийг даатгалын сангаас хариуцаж байна.

Даатгуулагч дээрх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас авч, жилдээ 1 800 000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах эрхтэй байсныг 2 000 000 төгрөг болгон 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүллээ.

Түүнчлэн өртөг өндөр бүхий зарим мэс засалд хэрэглэгдэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 орчим хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлж  байгаа бөгөөд тухайлбал зүрхэнд суулгах пейсмейкерийн багцын үнэд даатгалын сангаас 5.484.000 төгрөг, түнхний хиймэл үе хийлгэхэд 5.250.000 төгрөг, өвдөгний хиймэл үе хийлгэхэд 4.875.000 төгрөг төлж байна.

Нэмж өгүүлэхэд Засгийн газраас их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 1920 төгрөг буюу жилдээ 23040₮, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж буй ялтан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлд 3840 төгрөг буюу жилд 46080₮ байхаар тус тус тогтоосон.

Д.Үржин

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.