Монголын урлагт мэдрэмжтэй, маркетингтай эрчүүдийн нэг бол яах аргагүй жүжигчин Н.Онон. Монголын хошин урлагийн Х ТҮЦ продакшныг үүсгэн байгуулалцаад 20 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд амжилттай авхаалжтай яваа продакшн бол яах аргагүй Х ТҮЦ.
Тэгвэл саяхнаас жүжигчин Н.Онон Х ТҮЦ-ийнхээ хажуугаар “Nomads” нэртэй продюссерэнгийн компаний гүйцэтгэх захирлаар томилогдсон гэнэ шүү. Тус компаний нэршил нь “Nomads film & entertainments” гэж явдаг бөгөөд кино болон урлагийн бүхий л төрлийн үйл ажиллагаанд продюссер хийж ивээн тэтгэж, мөн аливаа уран бүтээлийн маркетингийг хийж өгдөг компани юм гэж баттай эх сурвалжаас мэдээллээ.
Алаг нүдэнгүүдийн арми буюу алдарт Х ТҮЦ хамтлагын суурийг түшилцэж явдаг эрхэмдээ амжилтын дээдийг манай сайтын зүгээс хүсье.