Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн талаар дөнгөж сая цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, “Т.Лхагвасүмбэрэлийг алга болсон талаарх мэдээлэл 2015.11.05-ны өдөр ар гэрийнхэнээс нь ирүүлжээ. Эрэн сурвалжлах явцад талийгаачийн машиныг 2015.11.11-ний өдөр түүний олсон. Хэргийн газар үзлэг хийхдээ 5-6 удаагийн камерийн бичлэг үлдсэн байгааг шалгасан. Автомашины үзлэгээр 2 гар утас олдсон бөгөөд бичлэгтэй гар утас ч бас байсан. Мөн 0.5 литрийн хэмжээтэй сархад байсан. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, шалгалтын явц одоо хүртэл үргэлжилж байна.
Талийгаачийн цогцос Хөвсгөл далайн 25 метрийн гүнээс олдсон. Живэлт болон хөнгөн зэргийн согтолтийн улмаас нас барсан гэсэн шинжилгээний хариу гарсан” гэх мэдээллийг өглөө.
Цагдаагийн газраас өгсөн мэдээллийг тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлнэ.
Г.Лхагваа
Эх сурвалж: Шуурхай.мн