Comment.mn

Орос биеэ үнэлэгчид эргүүлийн цагдааг бүтэн цаг хүчирхийлжээ

Биеэ үнэлэгчидтэй тэмцэж байсан цагдаа бие үнэлэгчидэд хүчирхийлүүлсэн хэрэг Оросд гарчээ. Цагдаагийн газарт дадлага хийж байсан нэгэн сонсогч Москвагийн Шмитовскийн өргөн чөлөөний өндөр байшинд нууц янхны газар ажиллаж байна гэсэн мэдээлэл авчээ. Эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан тэрээр үйлчлүүлэгчийн дүрд хувиран уг байранд нэвтэрч 10 мянган рублиэр нэгэн бүсгүйг сонгон тусгай өрөөнд оронгуутаа үнэмлэхээ гарган үзүүлж бүгд баривчлагдсан болохыг анхааруулсан гэнэ. Гэтэл нууц янхны газрын кавказ эзэд болон бие үнэлэгчид хөөрхий сонсогчийг цагдаагийн хуурамч үнэмлэхээр луйвар хийж байгаа этгээд хэмээн дайрч нэгэн чечень эр шууд цохин унагасан гэнэ. “Ухаан ороод би харанхуй өрөөнд чармай нүцгэн хэвтэж байгаагаа мэдсэн, тусламж дуудан орилтол бие үнэлэгчид орж ирэн ээлж дараалан намайг хүчирхийлсэн” хэмээн сонсогч залуу дараа нь мэдүүлжээ. Түүнийг бараг  цаг гаруй энэ мэтээр “зовоон тарчилгажээ”. Азаар “хувийн тоглолт” хийж гэмт хэрэг илрүүлэн гавьяа байгуулах гэсэн сонсогчийгоо хайж явсан цагдаагийнхан цагаа олж ирэн хөөрхийг аварсан гэнэ. Амь аврагдсандаа ухаангүй байрлсан сонсогч төгсөж ирээд энэ цагдаагийн хэлтэсд алба хаахаа мэдэгджээ. Энэ хэрэг өчигдөр Москвад шуугиан тарьсан ч өглөө нь хотын цагдаагийн удирдлага болсон явдлыг үгүйсгэсэн гэнэ.

НУУЦ.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.