Comment.mn

Бодлогын хүүг өнөөдрөөс нэг хувиар буурууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар мөнгөний Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргажээ.

Бодлогын шийдвэр нь өнөөдрөөс буюу 2016 оны 1 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа юм байна. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 11 дүгээр сарын эцэст 2.9 хувь болж, сүүлийн 5 сарын турш зорилтот түвшнээс доогуур байгаа, цаашид ч нийлүүлэлтийн гаралтай инфляци нам, тогтвортой байхын зэрэгцээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага түвшинд байх төлөвтэй гэж үзсэн нь мөнгөний бодлого тэлэх орон зайг нэмэгдүүлж байгаа юм байна.

Дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, тогтвортой байх эерэг хандлагууд бий болж байгаа нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихээр байна гэж зөвлөлөөс дүгнэсэн байна.

Мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлөх юм.


Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.