Comment.mn

Орцонд хаягдсан охиныг ээж нь асарч байна

Оны өмнөхөн Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны аравдугаар байрны орцонд ой долоон сартай охиноо орхисон хэрэг гарсан.

Хаягдсан охиныг нэгэн бүсгүй болж, ЭХЭМҮТ-д хүргэж өгөхөд биеийн байдал нь хүнд, хоёр уушги нь битүү хатгаатай байсан. Сүүлийн өдрүүдэд охины биеийн байдал эрс муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжсэн талаар бид өмнө нь мэдээллэсэн.

Албаны эх сурвалжаас охины биеийн байдлыг тодруулахад “Охины биеийн байдал хүнд хэвээр байна. Түүнийг ээж нь эмнэлэгт сахиж, асарч байгаа. Охинд шаадлагатай эм тариа, эмчилгээг эмнэлгийн зүгээс хийж байгаа” гэсэн юм.

Цагдаагийнхан эхийг олох ажиллагааг эрчимжүүлснээр эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай Д гэгчийг олжээ. Тэрбээр нэг ой 7 сартай охиноо орцонд орхин явснаа хүлээжээ.

Хуулийн дагуу Д-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллага мэдээлсэн.

Хэрэв охин эмнэлгээс гарах үед ар гэрийнхнээс нь хэн нэгэн авч, өсгөх боломжгүй бол “Хүүхдийн төв сувилал”-д гурван нас хүртлээ өсөж, торних боломжтой. Тэндээс үрчлэгдээгүй, хэн нэгэн асран хамгаалахаар аваагүй тохиолдолд асрамжийн газарт очихоор хуулийн зохицуулалттай байдаг.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.