“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич залуу Т.Лхагвасүмбэрэл бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг одоо цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.Түүнийг эх орон газар шороо, эх нутагт нэн ховордсон цоохор ирвэсийг хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан хэмээн ажлын хамт олон, ар гэрийнхэн нь үзээд байгаа юм. Тэгвэл талийгаач залууд олон улсын ирвэс хамгаалах сангаас “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаачаар ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл агсанд “2015 Helen Freeman Awards” шагналыг олгохоор болжээ. Уг шагналыг дэлхийн ирвэс судлаачдаас хамгийн сайн ажилласан шилдэг судлаачдад 2008 оноос хойш жил болгон олгож эхэлжээ. Талийгаач залуугийн шагналыг түүний аав Ж.Төмөрсүх хүлээн авчээ. Тэрбээр энэ үеэр 3 асуудалд анхаарал хандуулна гэдгээ мэдэгджээ.
1. Хүүгийн минь амийг авч одсон алуурчдыг олохын төлөө ясаа цайтал явна.
2. Түүний үйл хэргийг цаашид үргэлжлүүлнэ
3. Тостын нурууг заавал улсын хамгаалалтад авна.