Comment.mn

Бүтээсэн дүр бүхэн нь өндрөөр үнэлэгддэг жүжигчин Ц.Эрдэнэцэцэг

Жүжигчин, найруулагч Р.Алтансүхийн найруулсан “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны кинонд туслах дүрээр олны танил болсон залуу жүжигчин Ц.Эрдэнэцэцэг буюу Ээнээг та андахгүй биз ээ.

Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийг дүүргэсэн бөгөөд ээжийнхээ зөвлөсний дагуу жүжигчин болохоор шийдсэн гэдэг. Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр Ардын жүжигчин Цэрэндагва багшийн удирдлага дор суралцан төгссөн. Их сургуулиа төгссөн даруйдаа анх удаагаа дэлгэцийн бүтээлд туслахаар ажиллаж “Дэлхийд дурласан сар” кинонд туслах найруулагчаар ажилласан авьяаслаг нэгэн. Энэ л киноноос ерөнхий мэдлэгээ практик болгон ажлын талбар дээр гараад кино хэрхэн бүтдэг, яаж хийдэг гэдэг их зүйлийг сурсан гэнэ лээ.

Туслах дүр бол гол дүрээ тодотгож тухайн бүтээлийн шигтгээ болж өгдөг гэдэгтэй найруулагчид болоод уран бүтээлчид санаа нийлдэг. Тэгвэл багаас нь эхлэн кино урлагт өөртөө туршлага хуримтлуулж жүжигчин мэргэжлийнхээ амтыг шимтэн, хөдөлмөрлөж яваа түүний анхны гол дүр нь “Хөгжилтэй гэр бүл” ОАУСК-ны Сувдгэрэлд охины дүр байв.

Тэрбээр өөрт оногдсон дүрийг маш сайн гаргахийг хүсдэг бөгөөд сайн жүжигчин болохын төлөө суралцаж яваа бүсгүй. Урлагийн хүн тайз, дэлгэцээр гарч байдаг болохоор гадаад төрхөндөө их анхаарах ёстой хэмээн үзэж тогтмол фитнессээр хичээллэдэг шаргуу гэж найз нөхөд нь үнэлдэг юм билээ.

Жүжигчин байх амаргүй мэргэжлийг сонгосон Ц.Эрдэнэцэцэг “Жүжигчин хүн өөрт оноогдсон дүрд хувирч түүний дагуу харагдах байдлыг бүрдүүлдэг. Хөөрхөн байхаасаа илүү чадвартай байх ёстой болов уу. Гадаад үзэмжийг яаж ч өөрчилж болно шүү дээ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Цахим хуудас хэрэглэдэг хүн болгон түүнийг Abaigal дэлгүүртэй хамтран ажилладаг гэдгийг нь мэднэ. Их ажлынхаа хажуугаар өөрийн бизнесээ эрхлэж яваа залуу жүжигчний гол дүрд нь тоглосон уран бүтээлүүд энэ онд ар араас нээлтээ хийх гэнэ шүү.

О.Ариун

 

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.