Comment.mn

АзРийч компанийн гүйцэтгэх захирал Б.Төгс-Амгалангийн “гэр бүл”

 

Канад улсад зохион байгуулагдсан “Бөмбөрцөгийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, авьяаслаг мисс болон аялал жуулчлал мисс хэмээх хоёр титмийн эзэн болсон “АзРийч” ХХК- ны гүйцэтгэх захирал Б.Төгс-Амгаланг уншигч та мэднэ.

Түүний “Манай аав, ээж хоёр нь хоёулаа хуульч хүмүүс гэнэ лээ. Тиймдээ ч тэд охиноо их хариуцлагатай, зарчимч, шударга хүн болгон өсгөн хүмүүжүүлжээ. Эмэгтэй хүүхэд алдаа гаргаж болохгүй гэдэг үүднээс түүнийг багад нь өндгөн сүй тавьсан байна.

Б.Төгс-Амгалан 18 нас хүрээд анх тусдаа гарч нөхөртэйгээ хамтдаа амьдарч эхэлжээ Түүний нөхрийг нь С.Оюунбат гэдэг. Дуурийн дуучин хүн. Одоогоор хайрттайгаа компаниа удирддаг бөгөөд санхүү талаа хариуцсан гүйтгэх захирал. Харин Төгсөө өөрөө гадаад худалдаа үйл ажиллагаагаа хариуцан ажилладаг аж.

Хосууд АзРийч ХХК-иа 10 гаруй жил тасралтгүй маш амжилттай авч яваа залуус. Нийгэмд байр сууриа хэдийнээ олчихсон хөдөлмөрч гэр бүл хэмээн ойр дотныхон ам сайтай байдаг юм билээ.

Б.Төгс-Амгаланг Канад улсад зохион байгуулагдсан “Бөмбөрцөгийн мисс” тэмцээнд оролцож байх үеэр мөнгөөр зодож миссийн тэмцээнд явлаа, амжилт гаргахгүй гэж байсан ч хөдөлмөрч, шаргуу хүн хэрхэн амжилт гаргадаг гэдгийг харуулаад авсан.

Эмэгтэй хүүхэд бүрийн нууцхан хүсэл байсан миссийн тэмцээнд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 2015 онд болсон миссийн тэмцээнүүдэд оролцсон гоо бүсгүйчүүдээс хоёр номаницийн эзэн болж, титэм хүртсэн амжилтыг гаргасан авьяаслаг нэгэн. Түүний оролцсон тэмцээнд дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг том тэмцээн юм.

Мөн “Азтай хүүхэд” сангийн үүсгэн байгуулагч, хийсэн ажлаараа үнэлэгдэж шинэ оны босгон дээр Монголын залуучуудын холбооны “Тэргүүний Залуу” цол тэмдэг, “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны дээд шагнал “Алтан Од” медалиар шагнагдсанг дуулгая.

Ингээд “Гэр бүл” булангаар Б.Төгс-Амгалангийн нөхрийн зургийг анх удаагаа дэлгэж байна.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.