Comment.mn

Говьсүмбэр аймгийн засаг дарга Л.Одсэрийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргажээ

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр нь 2013-2014 онд Төсвийн тухай хууль, Сангийн сайдын тушаал, Орон нутаг хөгжүүлэх сангийн зааврыг ноцтойгоор зөрчиж байжээ.

Тухайлбал, аймгийн Орон нутаг хөгжүүлэх сангаас тендер зарлалгүйгээр “Таван богд групп” ХХК-тай шууд гэрээ хийж аймгийн ИТХ-ын даргад “Toyota land 200” автомашиныг 115.6 сая төгрөгөөр, “Оргилмөнх трейд” ХХК-иас 2008 онд үйлдвэрлэсэн “Toyota land 200” автомашиныг 69.7 сая төгрөгөөр худалдан авч аймгийн Цагдаагийн хэлтсийн даргад, мөн 2014 онд “Таван богд групп” ХХК-тай шууд гэрээ хийж “Toyota land 200” автомашиныг 145 сая төгрөгөөр өөрийн хэрэгцээнд зориулж тус тус худалдан авчээ.

Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын конторыг засварлахдаа тендер зарлахгүйгээр 97.8 сая төгрөгийг зарцуулсан ба нийт Орон нутгийн хөгжлийн сангаас 428.1 сая төгрөгийг хууль бусаар зарцуулж хууль зөрчсөн байна.

Сангийн сайдын 2013 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 4-1/2884 тоот тушаалын хоёрт “Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газрын шинэ барилга, худалдан авах автомашин, тавилга, тоног төхөөрөмжийн болон тэдгээрийн урсгал зардлыг Төсвийн тухай хуулийн 60.4 дэх заалтын дагуу аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхгүй” байхыг онцолсон байдаг.

Л.Одсэрийн дээрх хууль, тушаал зөрчсөн үйлдлийг өмнө нь Сангийн яам шалган тогтоосон байдаг ажээ. Харин энэ удаад АТГ-аас томилогдсон мөрдөн байцаагч хэрхэн шударгаар, хуульд нийцүүлж шалган тогтоох чадвартайг харах л үлдлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.