Монголчууд бид жилийн дөрвөн улиралдаа хоол хүнсээ тохируулан зооглодог билээ. Бидний хоол хүнсний ихэнхи хувийг мах эзэлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл зөв зохистойгоор эрүүл мэнддээ ашигтайгаар махан хоолоо олон янзаар хийж сурахад нэн чухал ном уншигчдын гар дээр очиход бэлэн болсонг дуулгахад таатай байна.
Тодруулбал, Английн Dorling Kindersley хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан зохиолч, илтгэгч, махны эксперт Николас Флетчерийн бүтээл “Мах хоолны ном”-ыг албан ёсны эрхтэйгээр Монсудархэвлэлийн газраас монгол хэлээр эрхлэн гаргалаа
Уг номноос та махны чанарыг хэрхэн таних, мөч- хөл мах хоорондын ялгаа, мөн сойж амраах, мах болсон эсэхийг хэрхэн шалгах зэрэг олон зүйл мэдэж авна.
Үүнээс гадна шувуу, үхэр, хонь түүнчлэн ангийн махаар хийдэг олон үндэстний 300 гаруй жортой танилцаж, “Алимны дарсан сүмстэй, зөөлөн жигнэсэн гахайн хаа”, “Керала үхрийн мах”, “Марокко маягаар шарсан хонины гуя” зэрэг гайхалтай амтлаг хоолыг та хийж сурах болно.
Махаар хоол хийх бэлтгэл болон үндсэн шат дарааллыг нямбай мөрдөх нь махны амтыг бүрэн мэдрэх боломж олгодог Түүнчлэн гэрийн нөхцөлд мах бэлтгэх үндсэн арга барилыг эзэмшин, цаашид өөрөө хөгжүүлэн гарын жороо бүтээхэд үнэнч туслах тань байна.
Энэхүү ном нь Интерном дэлгүүрийн бүх салбараар 59.000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж буйг дуулгая.