Өнгөрсөн сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.
Мэдээллийн дагуу цагдаагаас хүүхдээ орхисон ээжийг эрэн сурвалжилж, шалгалтын ажиллагаа явуулж эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч нь өөрийн 1 ой 7 сартай охиныг орхиж явсан болохыг илрүүлэн шалгаж байгаа. Охины ээжийг цагдан хорьжээ. Тэрбээр “Амьдрал хүнд хэцүү учир хүүхдээ өсгөж тэжээж чадахгүйн тулд орцонд унтуулж орхисон. Тэгээд ч охиноо авах хүсэлгүй байгаа” гэж мэдүүлжээ. Охины хувьд ЭХЭМҮТ-д Хүүхдийн сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тааруу эрчимт эмчилгээ хийлгэж байгаа ажээ.