Comment.mn

Зөвхөн Монголд зориулж бүтээсэн Дэлхийн стандартын ЛЕД гэрлийг Нисэхийн замд суурилуулжээ

Авто замын осол ихэвчлэн шөний цагаар буюу оройны 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд гардаг болохыг Замын цагдаагийн газраас удаа дараа анхааруулсаар байгаа билээ. Мөн авто замын осол гарах гол шалтгаан нь хотын гэрэлтүүлэгтэй холбоотой юм байна.

Өөрөөр хэлбэл манай улсад тавигдсан замын гэрэлтүүлгүүд нэг жилийн настай, Хятадын ЛЕД гэрэл бөгөөд энэ нь замыг хэд хуваасан мэт сүүдэртүүлж харагдуулдаг. Тиймээс бараан хувцастай хүн замын голд явж байгаа тохиолдол харагдахгүй байх, эсрэг урсгалын машины гэрэл жолоочийн нүд рүү гялбаж тусдаг зэрэг олон хүндрэлийг үүсгэдэг. Тиймээс хотын гэрэлтүүлгийг өөрчлөн шинэчилж, дэлхийн стандарт нийцсэн бөгөөд Монголын цаг агаарт тохирсон,өдөр шиг цагаан гэгээтэй мэт тусдаг гэрлийг тавьсан цагт авто замын ослын тоо буурч, жолоочдын тулгамдсан асуудал шийдэгдэхээр байгаа юм.

Тэгвэл яг ийм дэлхийн стандарт бөгөөд 2015 оны буюу хамгийн сүүлийн үеийн технологи, манай орны цаг агаарт тохирсон гэрлийг “Монголын авто замчин залуучууд”-ын холбоо Солонгост захиалан хийлгэж, Нисэх, Яармагийн замд суурилуулжээ.

Уг гэрлийг өвлийн хүйтэнд тэсвэртэй, нүүрсний утаатай нөхцөлд ч тод тусахаар, чийдэн шиг асч сүүдэртүүлэхгүй, өдөр шиг цагаан гэгээтэй байхаар бодож, ганцхан манай улсад зориулан үйлдвэрлэжээ. Мөн үйлдвэрлэгч компанийн зүгээс таван жилийн баталгаа өгч байгаа аж. Гэхдээ тав ба түүнээс дээш хэдэн ч жилд шатахгүй, эвдрэхгүй гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Мөн бусад гэрлээс 2 дахин бага цахилгаан зарцуулдаг аж. Хотын гэрэлтүүлгийн хувьд стандарт гэж байдаггүйгээс болоод замын осол ихээр гарч байгаа уг асуудлыг шийдэхийн тулд ийнхүү “Авто замчин залуучууд”-ын холбоо уг ажлыг санаачлан хийж, хэрэгжүүлжээ. Эдийн засгийн хувьд алсдаа хэмнэлттэй, дэлхийн стандартад нийцсэн энэхүү гэрэлтүүлгийн ажилд салбарын сайд М.Зоригт туслалцаа үзүүлж, дэмжиж ажиллана гэдгээ өмнө уламжилжээ. Түүнчлэн Нийслэлийн тээврийн газар болон Нийслэлийн авто замын газар уг ажилд дэмжлэг үзүүлжээ.

Монголд зориулсан уг гэрэлтүүлгийг зохион бүтээж, үйлдвэрлэж буй “Younlim Corporation”-ын ерөнхийлөгч Lim, Haeng-Cheol-той ярилцлаа

Та өөрийнхөө болоод корпорацийнхаа талаар танилцуулахгүй юу?

-Намайг Lim, Haeng-Cheol гэдэг. 27 жилийн түүхтэй Солонгосын “Younlim Corporation”-ын Ерөнхийлөгч. Манайх Япон, Солонгос, Филиппинд үйлдвэртэй бөгөөд нийтдээ 30 мянган ажилчинтай корпораци юм. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд олон технологийг амжилттай бүтээж, дэлхийн зах зээлд нийлүүлж байна. 2015 оны буюу хамгийн сүүлийн, дэлхийн стандартад нийцүүлэн үйлдвэрлэсэн технологи бол танай улсын “Авто замчин залуучуудын холбоо”-ны хотын гэрэлтүүлэгт зориулж захиалсан шаргал ЛЕД гэрэл энэ юм.

Энэ гэрэлтүүлгийг яагаад дэлхийн стандартад нийцсэн гэж үзэж байна. Ямар онцлог, давуу талтай гэрэл вэ?

– Цахилгаан маш бага зарцуулдаг, халуун болоод хүйтэнд тэсвэртэй. Хотын утаатай нөхцөлд ч тод харагдана. Сүүдэртүүлэхгүй, жигд цагаан туяатай, эсрэг урсгалын машины гэрэл гялбахгүй байхаар бүтээгдсэн. Ингэснээр авто замын ослыг бууруулах гол хэрэгсэл болно. Маш хөнгөн жинтэй бөгөөд, суурилуулахад хялбар, бат бөх байхаас гадна эдэлгээ удаантай өндөр чанартай гэрэл байгаа юм. Монголд суурилуулж буй гэрлийг зөвхөн Монголын цаг агаар, ахуй нөхцөлд тохируулан үйлдвэрлэж байгаа. Тодруулбал хотын утаатай хэсэгт байх гэрэл, хотын зах, болоод Зайсангийн цэвэр агаартай замын гэрлийн найрлага өөр өөр байгаа юм. Их утаатай газар тавих гэрлийн найрлага дозыг нэмж, утаа ихтэй нөхцөлд ч утаагүй мэт тусгалтай байхаар төлөвлөн хийсэн байгаа.

Танайх гадаадын аль, аль улсуудад ЛЕД гэрэлтүүлгээ нийлүүлж байна вэ?

-Солонгосынхоо зах зээлийн 50 хувийг хангаж ажилладаг. Мөн Америк, Япон, Англи, Филиппин, Сингапур, Малайз зэрэг өндөр хөгжилтэй улсууд манайхаас хотын гэрэлтүүлгээ авч байгаа.

Гэрэлтүүлгийг суурилуулсан гүйцэтгэгч компани болох “Алтайн Баясгалан треид”-ын Ерөнхий менежер Г.Пүрэвдоржоос дараах зүйлийг тодрууллаа.

Хэзээ гэрэлтүүлэг суурилуулах ажлыг эхлүүлэв?

-Өнгөрсөн оны 12 сард Яармагийн гүүрээс Чингис Хаан нисэх онгоцны буудал хүртлэх авто замын гэрлтүүлгийн ажлыг манай компани хийж гүйцэтгэсэн. Яармагийн замын гэрэлтүүлэг өмнө нь маш муу байсан болохоор энд авто замын осол их гардаг байсан юм байна. Одоо дэлхийн стандартын гэрэлтүүлэгтэй болсон учир осол гарах эрсдэл өндөр хувиар буурна гэдэгт итгэлтэй байна. Гэрэлтүүлгийг харахад л өмнөхөөсөө шал өөр болсон байгаа. Энэ онд “АСЕМ”-ийн уулзалт манай улсад болох гэж байгаа болохоор хамгийн түрүүнд Нисэхийн замын гэрэлтүүлгийг сольж байгаа юм. Үүний дараагаар Зайсангийн шинэ замаас Баянзүрхийн товчоо хүртэл гэрэлтүүлэг тавихаар төлөвлөж байгаа.

-Гэрэлтүүлэгийн чанар эдэлгээ, тусгал ямар санагдав?

-Дэлхийн стандартад нийцсэн гэрэл гэдэг чинь шал өөр юм. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудаар явж байсан хүмүүс мэдэх байх. Ийм л гэрэл суурилуулдаг юм байна. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал учир улсын бодлогоор хамгийн сайн гэрэлтүүлгийг сонгож, ашигладаг гэнэ. Харин одоохондоо манай улсад замын гэрэлтүүлгийн стандарт гэж байхгүй болохоор гэрэлтүүлгийн асуудал үнэхээр хүдрэлтэй байгаа. Үүнийг жолооч нар бол сайн мэдэх байх. Уг нь болдог бол хотын замын гэрэлтүүлгийг бүхэлд нь дэлхийн стандартын лед гэрлээр сольчихмоор юм байна лээ. Бодвол хөрөнгө мөнгөний асуудалд л гацдаг байх.

Н.Ганчимэг

  • 1

  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.