Comment.mn

Дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёр “Аргагүй амраг” хос цомгийн баяраа хийнэ

Өнөө цагт уртын дуугаа уламжлан хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлчдийн нэг бол  уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёр.

Уртын дуучин хосууд  Урлагийн ертөнцөд  Монгол үндэсний язгуур урлагийг уламжлан, шинэчилж, өвлүүлэн хөгжүүлэх, зорилготой Ардын уртын болон богино харилцаа дууг сэргээн дуулж, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран ажилладаг.

“Аргагүй амраг” уран бүтээлийн хос цомгоо сар шинээр үзэгч сонсогчиддоо өргөн барьж байна.

Тэднийг гэр бүлийн хосууд гэдгээр нь түмэн олон андахгүй сайн мэднэ. Гэр бүлээрээ уртын дуугаараа уран бүтээлээ туурвиж сонсогч олныхоо мэлмийг мялааж байгаа дуучид маань ардын уртын болоод богино харилцаа дууг сэргээн дуулж “Аргагүй амраг” бие даасан тоглолтоо хийсэн билээ.

Тэгвэл эрхэм уран бүтээлчид маань энэхүү тоглолтноос бүрдсэн Double цомгоо сонсогч түмэнд хүргэхэд бэлэн болжээ. Тус цомгийн хувьд “Аргагүй амраг” тоглолтын бүх дуунаас бүрдсэн “Этник цомог” болоод “Аргагүй амраг” тоглолтын DVD- нээс бүрдэж байгаа юм.

ЭТНИК ХОС ДУУЧИД МААНЬ ЭНЭ САР ШИНЭЭР  “ГОВЬ” компанийн орчин үеийн загварлаг, үндэсний хэв маягийг “contemporary & cool” стильтэй торгыг зүйн оёсон нарийн хийцтэй, чамин үндэсний дээлээр гоёх гэнэ.

Ер нь жилийн жилд монголчуудын сар шинийн өмсөх гоёл, загварыг “Говь” тодорхойлдог болсоор удсан.

Монголчууд бид сар шинийн дээл гоёлоороо тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог. Уламжлал, шинэчлэл хосолсон цагаан сарын гоёлыг “Говь” ХК байгалийн хамгийн тансаг ширхэгтүүд болох ноолуур, торгоны  төгс зохицлоор тодорхойлж байна.

Тиймдээ ч “Говь” иргэддээ энэ цагаан сарын гоёлыг зэхэн бэлдэж, коллекци гаргажээ.

Энэхүү коллекци нь орчин үеийн загварлаг, үндэсний хэв маягийг “contemporary & cool” стильтэй уялдуулснаараа онцлогтой бөгөөд олон төрлийн торгыг зүйн оёсон нарийн хийцтэй, чамин бүтээгдэхүүн юм.

Энгийн мөртлөө чамин хийцтэй, дахин давтагдашгүй эдгээр загварыг зөвхөн баяр ёслолд бус өдөр тутамд өмсөх боломжтой юм байна.

Уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёр “Говь” брэндийн хувцас өмсдөгийн ажигч сонсогчид андахгүй. Энэ удаа Дэлхийг гайхагдсан уртын дууг дуулдаг хосууд, Дэлхийд танигдсан Монгол брэнд “Говь” ХХК хамтран шоу зохион зохион байгуулах нь. “Говь” ХК, МУСТА уртын дуучин Д.Үүрийнтуяа хоёрын хамтарсан “Сар шинийн загварын шоу”, “Аргагүй амраг” хос цомгийн баяр хамтарсан үдшийн цэнгүүн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны БЯМБА гарагт 18.00 цагт Говь үйлдвэрийн дэргэдэх ТӨВ ДЭЛГҮҮР (МИРАЖ ресторан)-д болно.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.