Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган гүүрнээс үсэрч, амиа хорлохыг оролдсон нэгэн эрийг аварчээ. Ерөнхийлөгчийн цуваа Босфорын гүүрээр гарч явтал Эрдоганы хамгаалалтын албаныхан, туслахууд гүүрний ирмэгээс барьчихсан, амиа хорлох гэж байсан эрийг харжээ. Түүнд Ерөнхийлөгч өөртэй нь ярилцахыг хүсч байгаа талаар дуулгаж, төрийн тэргүүний сууж явсан машины дэргэд аваачсан байна.
Энэ эр гэр бүлийн асуудлаас болж сэтгэл санаагаар ихэд унасан гэнэ. Харин Эрдоган түүнд туслахаа амласан аж. Ингэхдээ Ерөнхийлөгч машинаас гарч ирээгүй, утсаар ярьж байснаа ч зогсоогоогүй, чихэндээ наасан хэвээр байсан гэнэ.