Comment.mn

Сагсан бөмбөгийн лигийн тоглогч, сэтгүүлч Б.Батхишигт туслацгаая

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос MNBA CARES-БИД НЭГ БҮЛ ТӨСӨЛ-ийн хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг цувралаар амжилттай зохион байгуулсан. Тэгвэл дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан шилдэг холын зайн мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигийн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах халз тоглолтыг зохион байгуулах гэж байна. “Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер”-уудын халз тоглолт ирэх лхагва гаригт буюу энэ сарын 30-ны өдрийн 18.00 цагаас Спортын төв ордонд болох бөгөөд тасалбарын үнэ 10.000 төгрөг юм.

Тиймээс сагсан бөмбөгийн спортод сэтгэл зүрхээ зориулж нэгдэж яваа, энэ спортод дуртай, сэтгэлтэй та бүхнийг  чин сэтгэлийн хандив өргөхийг уриалж байна. Легионер, дээд лигийн шилдэг тоглогчдын халз тулаанд та бүхнийг нэгдэхийг хүсье.

Мөн Б.Батхишигийн эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэх хувь хүн болон албан байгууллага 9609-4374, 8800-3852 дугаарын утсаар холбогдох буюу “Голомт” банк 1909318090 Батцэнгэл овогтой Батхишигийн дансанд шилжүүлж болно.

 “Голомт” банк 1909318090 Батцэнгэл овогтой Батхишиг

Холбоо барих утас: 99100661, 99015250, 88089616, 88606011, 88071432

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.