Comment.mn

Шадар сайд, сайдын асуудал юу болов

Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг сайшаах нэгэн байхад сааралтуулах хүмүүс ч цөөнгүй. Ядаж л сайд нар байс гээд л албан тушаал, авлига хээл хахууль гээд нийгмийн хамгийн бохир сэдэв рүү орж, нэрийг нь сэвтүүлчихдэг. Шийдлийн засгийн газар шийдвэртэй алхам хийхээр байгуулагдсан. Зарим нэг зүйл дээр шийдвэртэй байж чадаж байгаагаа харуулсан. Харин сайд нар нь гаргасан шийдвэр, хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн болж чадахгүй эхнээсээ аавын хаалга татсаар сүүлдээ сайдаа чөлөөлж, томилж ч чадахгүй гацаанд орчихоод байна.

Өнгөрсөн долоо хоногт улс төр Н.Энхбаяр + Шадар сайд гэсэн дуулианаар амьсгалж байлаа. Нэг нь хэсэг Н.Энхбаяр Шадар сайд болох боломжтой хэмээн мэдэгдэл гаргаж, даргыгаа зөөлөн суудал руу түлхчих санаатай үзтэл нөгөө хэсэг нь болохгүй, хүлээж авахгүй гэх жишээний. Тэгвэл дуулиант Шадар сайдын асуудал юу болов?

Даргыгаа шоронд байхад бид баярлаж чадахгүй хэмээн шинэ жилийн баяраа сүртэй тэмдэглэдэггүй МАХН-ынхан энэ жил сайхан баярлацгаажээ. Дарга Н.Энхбаяр гэргий О.Цолмонгийнхоо хамт МАХН-ын шинэ жилд ирж, ёслол төгөлдөр тэмдэглэсэн сурагтай. Гэхдээ тэд улс төрийн хувьд өөр нэгэн хувилбарыг энэ зуур бэлдээд амжчихаж.   Тодруулбал МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж ЭМС.-ын сайдад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Б.Амарсайхан, мөн Г.Лхагвасүрэн нарыг нэр дэвшүүлэхээр ярилцжээ. Одоо тус хоёр хүний аль нэгийг нь сонгоод албан ёсоор нэрийг нь дэвшүүлэх аж.

Уг нь тус яаманд МАХН-аас хүний гавьяат эмч Л.Жамбалжавын нэрийг дэвшүүлсэн ч Ерөнхий сайдын дэмжлэгийг авч чадаагүй юм. Мөн одоогийн Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилуулах саналыг гаргасан ч Ерөнхий сайдыг дэмжлэгийг бас л авч чадахгүй байгаа гэдэг. Учир нь Ц.Оюунбаатарын оронд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгоно гэж буй. Харин энэ санал нь Ерөнхий сайдын дэмжлэгийг авч чадаагүй учраас дараагийн хувилбараа санал болгож буй нь энэ аж.

Б.Өрнөх

Эх сурвалж: chuhal.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.