“Улаанбаатарт таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг “Таванбогд” групп 23 тэрбум 850 саяар авахаар болжээ.
Уг газрыг анх Абдул Карим дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгийн санал тавьж, авахаар болсон. Гэвч тэрбээр хувийн мэдэгдэл гаргаж, наймаагаа буцаах шийдвэр гаргаснаа зарласан.
Хуульд заасны дагуу Абдул Каримын дэнчин тавьсан 715 сая төгрөг нийслэлийн төсөвт үлдсэн. Мөн хуулийн дагууАбдул Каримын мөнгө шилжүүлэхийн хүлээх хугацаа энэ сарын 14-нд дууссан.
Ингэснээр дараагийн хамгийн өндөр үнийн санал тавьсан “Таванбогд” группт нийслэлийн Өмчийн газраас хуучин үйлдвэрийн газрыг авах саналыг хүргүүлсэн юм.
“Таванбогд” групп уг саналыг хүлээн авч, 23 тэрбум 850 саяар худалдан авахаар боллоо. Тэнд хэвлэх үйлдвэрийн загварыг хадгалсан хоёр давхар, 100 метр урт байшин барих бөгөөд нийслэлийн музей, бренд шоу рүүм бий болох юм.
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn