Comment.mn

Лэд телевизортой, печьтэй, угаалгын машинтай бол хүүхдийн мөнгө авахгүй

Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгааг 2013 онд Нийгмийн халамж, үйлчилгээний газраас явуулж, нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэнийг хамруулсан байх юм. Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлжээ. Өөрөөр хэлбэл өрхүүдийг хэрэглээн дээр нь тулгуурлан ядуугаас баян хүртэл нь жагсаасан байна. Тодруулбал, танайх LED телевизортой, печь, автомат угаалгын машинтай бол хүүхдийн мөнгө авахгүй. Хүүхдийн мөнгө авах айл өрх, хар зурагттай, угаалгын машингүй, печьгүй  байх, түүнчлэн эмзэг бүлгийн, орлогогүй, хүүхдийн мөнгө нь  орлого болж тэрхүү гэр бүлийг тэжээх тийм л өрхийн хүүхдүүд 20 мянган төгргөө үргэлжлүүлэн авахаар болсон.  Харин үүнийг далимдуулан зарим өрхүүд  өрхийн үнэлгээгээ хийлгэхдээ энэ тэндээс хар зурагт авчирч үзүүлэх, өөрийн led  телвизороо нуух зэргээр хуурамч үнэлгээ хийлгэх байдал гарч байгаа ажээ. Хэрэв амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу өрх энэхүү өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой юм. Дөрвөн жилийн өмнөөс дээрх нэгдсэн санг ашиглаж,  амьдралын боломж тааруу иргэдэд хүнсний талон өгч ирсэн байна.

Ц.БАЯР

Эх сурвалж: 

 

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Ene 1-20 bylegt xubaadagaa boliochee. Urx tolgoilson ajilgyi emegtei xvn 20r bulegt bagtaj yu gesen yg be. Bairtai mashintai bolxooroo bayan bolchixdog xereg yy. Ajilgyi mashinaaraa xaltuur xj xool undaa zalgyyldag urx tolgoilson ajilgyi emegtei xvnii xyyxdiin mungiig xasax n bydyyleg yum bishvv. Saihanbileg said xyyxdiin mungiig idxee bolmoor yumaa. Ogtsoroochee. Ard tumen yaduurliin tuildaa xyrch bgaa yum bishyy

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.