Comment.mn

Жамаараа яваа улс төр үү, замаасаа гажсан дампуурал уу

Ч.Сайханбилэгийн танхим Эрүүл мэнд, спортын сайдгүйгээр 40 дэх хоногтойгоо золгов. Хуульд зааснаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн тохиолдолд орны хүнийг 30 хоногийн дотор УИХ-д танилцуулж, нөхөн томилох үүрэгтэй. Үүгээр бол Ерөнхий сайд хуулиа биелүүлэхгүй яг 10 хонож байна.

Засгийн газрын гишүүнийг нөхөн томилоогүй тохиолдолд хариуцлага тооцох заалт хуульд байдаггүй нь Ерөнхий сайдыг өнөөдрийг хүртэл санаа амар байх шалтгаан болж буй бололтой. Гэхдээ үүний цаана Ерөнхий сайдаас үл хамаарах шалтаг, шалтгаан ч бас байгааг бүгд мэдэж байгаа.

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг албан өрөөнөөсөө хуулийнханд саатуулагдсаны дараа энэ салбарыг удирдах марафон МАХН-д өрнөж эхэлсэн. Хамтарсан Засагт багтсан “Шударга ёс” эвслээс МАХН-д “өмчлөгдсөн” суудал учир ингэхээс ч өөр аргагүй. Улмаар МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж Л.Жамбалжавын нэрийг дэвшүүлсэн ч Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд татгалзсан хариу өгсөн. Ерөнхий сайдын татгалзсан шалтгаан, МАХН-ын дараагийн нүүдэл цаашид ил болсноор Н.Энхбаяр Шадар сайд, Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайд болох тухай яриа улс төрийн хүрээнийхэн дунд өрнөсөөр олон хонож байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичиг, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхийн тайлбараар бол Н.Энхбаярыг ялгүйд тооцох хугацаа дуусгавар болоогүй учраас энэ эрхэм Шадар сайд болох нь байтугай улс төрийн ямар ч албан тушаал хаших боломжгүй бололтой. Гэхдээ асуудал маргаантай хэвээр байна. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж намын даргынхаа улс төрийн албан тушаал хаших эрх хязгаарлагдсан хэюэр байгаа тухай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Харин Х.Тэмүүжин гишүүн Өршөөлийн хуулиар ялыг бүхэлд нь өршөөсөн гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр төрийн албан тушаалд сонгогдож, томилощоход харшлах эрх зүйн болон бусад ямар нэг хүчин зүйл байхгүй бсшсон гэх. Ийм нэг хэнийх нь үнэн болох нь тодорхойгүй, өөрөөрийнхөө үзэмжээр тайлбарласан зөрөлдөөнөөс үүдэн Засгийн газрын танхим бүрэлдэхүүнээсээ хоёр ч сайдаа буюу Эрүүл мэндийн сайд дээрээ Шадар сайдаа нэмж алдчихаад байгаа.

Уг нь хуулийг нэг мөр л ойлгож, тайлбарладаг баймаар. Асуудалд цэг тавьж хуулийг тайлбарлах эрх уг нь Улсын дээд шүүхэд бий. Гэвч тэд ч таг чиг. Айсных уу, арьсаа бодсоных уу, бүү мэд. Хэрвээ Н.Энхбаяр ялтайд тооцогдож буй бол түүнд томилогдох эрх үгүй. Ялгүй болсон бол АН, “Шударга ёс” эвслийн хооронд байгуулсан гэрээ ёсоор Н.Энхбаяр Ч.Сайханбилэгийн танхимд Шадар сайдын хувиар суух нь цаг хугацааны л асуудал. Гэхдээ асуудлын шл нь Н.Энхбаярыг Шадар сайдаар ажиллуулах нь хэр зохистой болох, ямар нөлөө, уршиг дагуулах гэсэн өөр нэг зарчмын асуудалд л байх шиг байна. Нөгөө талаар энэ мэт “тоглоомын” гэмээр улс төрийн ард Монгол төрийн босго улам доошилж, намссаар буйд асуудлын бас нэг зангилаа оршиж байна.

“Тоглоом”-ын улс төрийн хүүхэлдэй болчихоод байгаа Ц.Оюунбаатар үүний нэг жишээ. УИХ-д суух эрх нь нээлтгэй байхад Энхбаярынхаа хэрхэн лүндэгнэхийг хүлээж, байсхийгээд Төрийн ордонд зангиа зүүн зочилдог ч тангаргаа өргөж чадалгүй буцаад л гараад явчихдаг үзэгдэл 2012-2013 онд үргэлжилж байсныг хүмүүс мартаагүй байх. Арайхийж УИХ-ын гишүүн болсныхоо өрийг төлөхийн тулд бас жил гаруй хугацаанд Н.Энхбаярыг өршөөлд хамруулах хуулийн төсөл сугавчилж гүйсэн. Хуулийн төсөл нь санасны дагуу батлагдаагүй ч МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргасньг дараа Эвслийн бүлгээс дэмжлэг хүлээн Шадар сайдын сууцалд заларсан энэ эрхэм өдгөө Эрүүл мэнд, спортьгн сайдын албан тушаалд горилогч болчихоод байна. Н.Энхбаяр даргынхаа улс төрийн замналыг нь үргэлжлүүлэх, буурийг нь засах ганцхан шалтгаанаар шүү дээ.

Санаж байгаа бол Ц.Оюунбаатар Шадар сайд болсныхоо дараа гишүүдийн асуултад “Шадар сайдын суудал шагнал биш. Монгол төрийн ажил. Би Ч.Сайханбилэгийн Засгийн газарт биш, Монгол Улсад ажшшана. Тэр утгаараа хэн нэгний төлөө, намын тусын тулд ажиллахгүй” гэдгээ илэрхийлж байв. Харин өнөөдөр тэрбээр “Шадар сайдын асуудлыг МАХН дээр ярьсан. “Шударга ёс” эвслийн тэргүүн нь төрийн өндөр албан тушаалд байж, улс төрийн сонгуульдаа бэлдэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Үүнийг би хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хүрээнд намын бүлгээс Ерөнхий сайдад нэрсийг өргөн барьсан. Одоо бол Ерөнхий сайдын шийдэх асуудал үлдсэн” хэмээн ярьж сууна.

Ц.Оюунбаатар “Зангиатай зочин”-ы дүр бүтээж явах тэр үедээ Н.Энхбаярыг УИХ-д орж ирэх боломж бололцоо нь бүрдвэл баяртайгаар хүлээж авахаа илэрхийлж байсан. Өршөөлийн хуулийг өргөн барьж, УИХ-аар баглуупсан хүн нь ч тэр. Энэ бүщээс үзвэл Ц.Оюунбаатар Н.Энхбаярт өртэй биш, харин ч гавьяатай байж мэдэх. Гэхдээ өөрийг нь ямар ч байсан УИХ-ын гишүүн болгосон өрийг өчигдөр Өршөөлийн хуулиар, өнөөдөр Шадар сайдын суудлаар “төлөх” гэж мачийж яваа нь маргашгүй үнэн юм. (Яг үнэндээ бол Н.Энхбаяр махийлгаж байгаа гэж элбэл үнэнд илүү ойр сонсогдоно) Н.Энхбаярын хувьд өгч чаддаг шигээ авч чаддаг нэгэн. Улс төрд Энхбаяризм болтлоо өргөжсөн энэ арга нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Ц.Оюунбаатараар дамжин тодорч байх шиг.

Ц.Оюунбаатар гишүүн нэгэнт Шадар сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Ерөнхий сайдад хүргүүлчихсэн болохоор одоо бол Засгийн газарт хэн ч биш, ердөө л УИХ-ьш сул гишүүн. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн түүний орных нь хүнийг томилох ёстой.Тэр хүн нь Н.Энхбаяр уу, эсюл өөр хүн үү гэдэг нь асуудал дагуупаад буй болохоос эвслийн бүлгийн шийдвэрээр Ц.Оюунбаатар уг нь Ч.Сайханбипэгийн танхимын Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигч юм. Гэвч уулын буга ч үгүй, унасан бух ч үгүй болж мэдэх эрсдэл бас бий. Яагаад гэюл МАХН-д асуудлыг зөвхөн Н.Энхбаяр л шийддэг. Түүний таалал хэрхэхээс Ц.Оюунбаатар гэдэг хувь хүний төдийгүй, Монгол Улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал шийдэгдэх болчихоод байна. Ийнхүү Монгол төрийн ажил “улс төрийн тоглоомчид”-ын хүсэл зоригоос хамаардаг, тэдний албан тушаал, эрх мэдлийн барьцаанд хүлэгдчихдэг болсон байнгын үзэгдлийг жамаараа яваа улс төр гэх үү, замаасаа гажсан дампуурал гэх үү?

С.ГАНДӨЛ

“ҮНДЭСНИЙ ШУУДАН”

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.