ай хэрнээ унтаж чадахгүй элдэвийн зүйлс бодсоор орондоо хэвтсээр нэг л мэдэхэд шөнө дунд болчихдог үе та бидний хэн хэнд тохиолдож байсан байх. Би ч бас нэг үе шөнө дунд хүртэл дэмий ФБ-дэж утсаа маажиссаар бараг үүр цайлгадаг байлаа. Харин унтахаасаа өмнө 15хан миниутыг иогт зарцуулсанаар дэрэн дээр толгой тавиад л нам унтдаг болсон. Иог гэхээр л та толгой бүү сэгсэрээрэй. Энэ тийм ч хэцүү биш ямар ч хүн хийж чадна. За ингээд зургаа хараад дагаад хийгээд үзээрэй. 7 хоног тогтмол хийгээд үзээрэй.
Upside-Down Relaxation
Winding Down Twist
Nighttime Goddess Stretch
Child’s Pose
Rock-a-Bye Roll
Хурдан унтахад тань хэрэг болох 9н зөвлөгөө
1 Өрөөний температураа хэт халуун , эсвэл хэт хүйтэн байлгаж болохгүй.
2 Нам гүн бай. Унтахаасаа 30мин өмнө гэрэл болон чимээ гаргах төхөөрөмжүүдээ унтраа. Харин зөөлөн унтахад тааламжтай аяыг маш аяархан сонсож болно.
3 Унтахаасаа өмнө амттан идэх хэрэггүй.
4 Гар утсаа орноосоо хол тавь.
5 Өдөр уудаг кофегоо багасга. Кофений цусанд үйлчиллэх хугацаа нь 12 цаг байдаг. Тиймээс орой эрт унтая гэвэл өдөр бага кофе уу.
6 Өглөөний цагыг ашигла. Хүмүүс ихэнхдээ шөнө сууж ажил хийх нь үр дүнтэй илүү нам гүнд төвлөрдөг гэж боддог. Гэвч энэ нь огт үгүй шүү харин ч эсрэгээрээ. Та аливаа зүйлийг нарны эртэд хийж сураарай. Тэгвэл өдөр ачаалал авч ядарсан бие ч орой эрт нам унтана шүү дээ.
7 Оронд орхоосоо өмнө маргааш хийх зүйлээ төлөвлөж бич. Дууссан бол маргаашийн талаар огт бодох хэрэггүй. Ихэнх хүмүүс оронд орсон хойноо маргааш юу хийх талаараа бодож эхэлдэг. Энэ нь тархийг ихээр ажиллуулдаг.
8 Хонь тоолох хэрэггүй. Нойр хулжсан хичнээн шөнийг дэмий хонь тоолж өнгөрөөдөг билээ дээ. Энэ аргыг хамгийн ихдээ 20 мин хэрэгжүүлээд унтахгүй бол зогсоогоорой. Хэрэв үргэлжлүүлэх юм бол таны тархи стресстэж эхлэх болно. Оронд нь босоод бүдэг гэрэлд ном унших юм уу юм бичих гээд үзээрэй. Гэхдээ ямар ч гар утас, ТВ хэрэггүй шүү.
9 Дасгал хийх. Та унтахаасаа өмнө болон өдрийн цагаар идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж байгаарай. Өдөр хангалттай биеийн ачаалал авсан үед шөнө эрт бөгөөд нам унтаж болно шүү.