Comment.mn

Эхнэрээ зодож хөнөөгөөд цогцсийг нь хотоос гаргах гэж байжээ

Нийслэлд бас нэг жигшүүрт хэрэг гарчээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид өнгөрсөн даваа гарагт илрүүлсэн байна. Тодруулбал энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хайлаастын хуучин эцсийн буудлын орчимд 02:05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шөнийн эргүүлийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байжээ. Улмаар автомашинуудыг зогсоон, драйгер үлээлгэж, бичиг баримтын зөрчилтэй эсэхийг нь шалгасан байна. Гэтэл 97-92 У.. “Toyota raum” маркийн автомашинтай, 30 настай, Э гэх жолоочйиг шалгасан байна. Гэтэл уг жолооч гар нь чичрээд, нүд нь тогтож харж чадахгүй сэжигтэй байсан аж. Улмаар  цагдаагийн албан хаагчид машиныхаа тээшийг онгойлгож үзүүлэхийг шаарджээ. Гэтэл эхнэрээ хөнөөж, машиныхаа тээшинд хийгээд явсан нь ил болж, тэр даруй баривчилж машиныг нь журмын хашаанд хийсэн аж. Мөн сэжигтэнг саатуулж, цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хүргэсэн байна.

 Тэрбээр хамтран амьдрагч А-тайгаа маргалдаж, зодолддог байсан гэх бөгөөд хэрэг гарсан өдөр согтуурсан үедээ эхнэртээ уурлан зодож, улмаар амь насанд нь хүрсэнээ хүлээжээ. Сэжигтэн Э нь 30 настай Бүрэн дунд боловсролтой аж. Тэд хамтран амьдраад удаагүй бөгөөд Э нь хамтран амьдрагчаа байнга харддаг байжээ. Тэрбээр анхны мэдүүлэгтээ “Согтуу бас их уурласан байсан учир юу хийснээ санахгүй байна” гэжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Э-гийн гэм буруутай тогтоогдвол 15-20 жил хүртэл хугацаагаар хоригдох ял сонсох юм.

Тэрбээр энэхүү аймшигт хэргийг гурав хоногийн өмнө буюу энэ сарын 12-нд үйлдэж, цогцосыг нь нуун далдлах аргаа хайж, эцэст нь хотоос гаргаж хаяхаар шийдээд явж байсан ажээ. Э нь найзынхаа машиныг гуйж цогцосыг хийж яваад ийн баригджээ. Талийгаач хүзүүн тус газраа хоёр удаа хутгалуулсан улмаас амиа алдсан аж. Үүнтэй адил хэрэг өнгөрсөн  тавдугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Toyota Prius” маркийн автомашины тээшинд эмэгтэй хүний цогцос байсныг цагдаа нар олсон. Улмаар шуурхай ажиллан, сэжигтэн этгээд эхнэрээ хөнөөгөөд, машиныхаа тээшинд хийсэн байсныг тогтоосон байдаг.

Эх сурвалж: chuhal.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.