Comment.mn

Цагаачид хүн яргалж, цаазалсан бичлэг, гэрэл зураг өвөрлөн Европт очдог байна

Мэдээний зураг,

Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас Европт орогнол эрэн очигсод хорон санаа өвөрлөсөөр ирдгийг Норвегийн хууль хяналтын байгууллагынхан илрүүлсээр байгаа тухай тус улсын Nettavisen интернэт хэвлэл мэдээлжээ.

Хууль хяналтынхан цагаачлагчдын хувийн эд зүйлсэд удаа дараа гэнэтийн шалгалт хийж үзэхэд хүний тас огтлосон толгойн зураг, “Лалын улс”-ын билэг тэмдэг бүхий туг далбаа зэргийн ноцтой сэжигтэй зүйлс илэрдэг байна. Хэвлэлд тэмдэглсэнээр, сүүлийн саруудад улам бүр өсөн нэмэгдэж байгаа олон мянган цагаачдын урсгалд нарийн хяналт тогтоохын тулд цагаачлалын албанаас онц байдал тогтоогоод байгаа бөгөөд цагдаагийн хүчнийхэн цагаачдын эд зүйлсийг шалгах бүрт хүн тарчлаан зовоож, цаазалж байгааг харуулсан олон зуун ширхэг гэрэл зураг, дүрс бичлэг олддог байна.  Норвегийн засгийн газраас мэдэгдсэнээр, цагаачдаас тэрчлэн  “Лалын улс” болон бусад террор бүлэглэлүүдийн туг далбаа олноор гарч ирдэг аж.

Норвегийн дүрвэгсдийг хүлээн авах хөтөлбөрийн захирал Эрик Хаугландын мэдэгдсэнээр, цагаачдын гар утсанд дээрээ хадгалсан тэдгээр аймшигт яргалал, цус урсгасан гэрэл зураг, дүрс бичлэгүүдийг баримт болгон хариуцлагад татаж болохгүй ч, тэднээс олонхи нь террористуудыг дэмждэг, эсвэл холбоотой болох нь гарцаагүй аж.

Германы сөрөг тагнуулын албанаас мэдэгдэж байснаар бол лалын шашны террористууд үнэхээр дүрвэгсэдийн дүрээр Европт хөл тавьсаар байгаа нь тодорхой бөгөөд арваннэгдүгээр сарын 13-нд Парист гарсан халдлагыг зохион байгуулагчдаас дор хаяхад хоёр нь Германаар дамжсан цагаачдын урсгалаар Францад орж ирснийг тогтоосон билээ. Тэднийг Грекээр дамжин өнгөрөхөд нь тэмдэглэн авсан хурууны хээгээр нь илрүүлсэн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат
Эх сурвалж: mongolcom.mn 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.