Comment.mn

Ах дүүсийн дээрэмдсэн мөнгө 380 саяас ч их байв

Худалдаа хөгжлийн банкны /ХХБ/”Таван шар” тооцооны төвд гарсан дээрмийн хэрэг олон нийтийн анхаарлыг татсаар байна. Гэмт этгээдүүдийг цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, нэг өдрийн дараа саунд бүгэж байхад нь илрүүлж, баривчилсан гэж ЦЕГ-аас мэдээлсэн. Тухайн үед ах дүүсийг ХХБ-наас 380 сая төгрөг дээрэмдсэн гэж мэдүүлж байв.

Гэвч ах дүүсийн дээрэмдсэн мөнгө 380 саяас их болохыг эх сурвалж мэдэгдлээ. Тодруулбал, тэд 424 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашинаас 394 сая, харин ломбардад тавьсан автомашинаас нь 30 сая төгрөг илрүүлж, хураан авчээ.

Э, Б нар нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан бөгөөд тэр нь дампуурч, их хэмжээний өрөнд орсон учраас ийнхүү дээрэм хийсэн гэж мэдүүлсэн байна. Тэд дээрэм хийх үед ашигласан галт зэвсгээ интернет худалдаанаас авсан бөгөөд зугтаж явахдаа гол руу хаяжээ.

Эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар тэдэнд хэрэг үүсгэж, харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийг шалгаж байгаа аж.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.