Comment.mn

Н.Энхбаяр шадар сайд болох нь тодорхой боллоо

Н.Энхбаярыг шадар сайд болгох тухай асуудлыг УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд УИХ дахь “Шударга ёс” бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ албан ёсоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өнөөдрөөр огноолон хүргэлээ.

Уг бичигт Монгол улсын Шадар сайд,ЭМС-ын сайдын суудалд МАХН-аас нэр дэвшүүлж байхаар эвсэл дотроо тохиролцсон. Мөн Ц.Оюунбаатар Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх саналаа холбогдох хуулийн дагуу гаргасан байна. Тиймээс МАХН-аас Н.Энхбаярыг Шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын албанд томилуулах хүсэлт ирсэн тул Ерөнхий сайд танд уламжилж байна гэжээ.

Ийнхүү Н.Энхбаярыг томилуулах санал эвслээс юутай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарт хүрлээ. Одоо юу болох вэ. Ч.Сайханбилэг зөвшөөрвөл Ерөнхийлөгчид зөвшилцөх хүсэлтээ явуулах байх. Харин нөгөөх нь үгүй гэнэ. Гэсэн ч УИХ-д орж ирнэ. Олон гишүүд эсэргүүцэх ч АН, Шударга ёс олонхиороо хүч түрээд томилно. Ийм л гаргалгаа байна даа.

М.Дэлгэр

Эх сурвалж: Gereg.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.