Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан, хувьчлуулахаар шийдвэрлэсэн юм. Эдгээр барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд ашиглалтад орсон байна. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,5 га эзэмшил газартай эдгээр байгууламжийг шинээр барих автобус баазын барилгыг ашиглалтад орсны дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр хувьчлах юм байна.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн аж ахуйн нэгжийн саналыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээн авна.
Нээлттэй дуудлага худалдаа 2015 оны 12-р сарын 16-ны өдрийн 11 цагт Хангарьд ордны 14-н давхарт болно гэжНийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.