УИХ өчигдөр Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталлаа. Төслийг 2014 оны нэгдүгээр сард УИХ-ын долоон гишүүн өргөн мэдүүлсэн байна. Энэхүү хуулиар ахмад настны болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон гэр бүлийн хоёрын аль нэг нас барсан тохиолдолд үлдсэн нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгох боломж бүрдэж буй юм.
Дундаж наслалт багатай манай улсын иргэд тэтгэвэрт гартлаа нийгмийн даатгалын шимтгэл төлж, түүнийхээ үр шимийг төдийлэн хүртэж чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг. Гэр бүлдээ үнэн ч танд нийгмийн даатгал төлсний үр шимийг хань ижил тань эдлүүлэх боломж бүрдэв.
Нас барсан иргэний гэр бүлийн хүнд тэтгэврийнх нь хэдэн хувийг олгохыг Засгийн газар тогтоох бөгөөд 20-иос доошгүй байхаар хуулинд тусгажээ. Үүнд жилд дунджаар 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай хэмээн тооцжээ. Ингэхдээ 15 дээш жил хамтран амьдарсан, 20–оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэврийн насны иргэдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэнд нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгох юм.
Гэр бүлдээ үнэн ч танд нийгмийн даатгал төлсний үр шимийг хань ижил тань эдлүүлэх боломж бүрдэв.
Энэ хуулийг баталснаар халамж эсвэл тэтгэвэр нэмэгдүүлж байна гэж ойлгох нь буруу гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцлон хэлэв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 240 мянга орчим иргэн бүрэн тэтгэвэр авдаг бол 100 мянга гаруй иргэн халамжийн тэтгэвэр авдаг аж. Хууль батлагдсантай холбогдуулан хэрэгжилтийг хангах хүрээнд журмууд батлагдах бөгөөд судалгаа, тооцоолол зэрэг бэлтгэл ажлыг хангаснаар Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдах иргэдийн тоог салбарын яамнаас нэгтгэн гаргах юм байна.
Мөн хамтын тэтгэвэр авах иргэн тэтгэврийн насанд хүрээгүй бол таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэж олгохоор заажээ. Хамтын тэтгэврийн тухай хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Монгол Улсад 240 мянга орчим иргэн бүрэн тэтгэвэр авдаг бол 100 мянга гаруй иргэн халамжийн тэтгэвэр авдаг
Хуулийн үйлчлэх хүрээ
-Гэр бүл болсноос хойш 15 дээш жил хамт амьдарсан эхнэр, нөхөр. Мөн эхнэр, нөхөр хоёр улсад тэтгэврийн даатгалаа 20-иос доошгүй жил төлсөн байх шаардлагыг хангасан Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авагч Монгол Улсын иргэн бүрт энэ хууль үйлчлэх аж.
-Мөн 15 дээш жил хамт амьдарч гэр бүлээ баталгаажуулсан байх шаардлагатай.
Дараах тохиолдолд хууль үйлчлэхгүй
-Өндөр настны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 жил нэг гэрт амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй иргэдэд хууль үйлчлэхгүй юм байна.
-Гэр бүлийн баталгаатай хэрнээ тусдаа амьдардаг эхнэр, нөхөрт үйлчлэхгүй.
-20 ба түүнээс дээш насны зөрүүтэй гэр бүл болон дахин гэр бүл болж амьдарсан иргэдэд үйлчлэхгүй ажээ.
-20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэдэд Хамтын тэтгэврийн тухай хуульд хамаарахгүй юм байна.
Хууль нь 2012 оноос хойш аль нэг нь нас нөгчсөн хүнд хамаарна гэдгээ өөрчлөө манаы аав 2011 онд өнгөрсөн тэгэхээр ээж маань авахгүй гэсэн үг.Ийм тэгш бус хууль зүгээр ганц бие ахмадуудад тэгэд 20 жил төлсөн 15 жил хамт гэд үзвэл зүгээр юмсан.Аав мань 35 жил төлөөд тэтгэвэртэ гараад 5 жил авч бгад өнгөрсөн үлдсэн 30 жил төлсөн мөнгө нь яаху хохь болоху