Comment.mn

Хар жагсаалтыг тэргүүлж буй С.Баярцогт ба эхний 20 улс төрчийг нэрлэв

Screen Shot 2015-12-02 at 11.39.05

Манай улс 1990 оноос Ардчилсан бүгд найрамдах улс болсон билээ. Шинэ үндсэн хуулийн дагуу парламентийн засаглалтай. Нэг танхим бүхий парламент нь 76 суудалтай. Сонгуулийн систем нь абсолют мажоритари учир нийт суудлыг улс төрийн хоёр нам хувааж авдаг. Өөрөөр хэлбэл хоёр намын тогтолцоотой. Хэдийгээр Дээд шүүхэд бараг 20 орчим улс төрийн нам бүртгэгдсэн байдаг ч сонгуулийн тогтолцооноос үүдэн жижиг намуудаас 1-2 нь азтай тохиолдолд 1-2 суудал авдаг. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог ч эрх мэдэл нь хязгаарлагдмал. Ерөнхий сайд болон түүний гүйцэтгэх засгийг парламетаас олонхи болсон нам томилдог.

Өдгөө Ардчилсан нам төрийн эрхийг барьж буй. Энэ цаг үед Монгол улсын хөгжил болоод нийгмийн ахуйн амьдрал тийм ч дээрдсэн зүйл алга. Ард түмэн төрийн эрхийг барьж буй улс төрчдөд итгэх итгэл найдвар нь алдарсаар байгаа. Улс төрд улайрагчид улс эх орныг болоод ард түмнийг эрхгүй бухимдуулж байгаа нь ард түмнийг хэр их хүчтэйг мартсан юм шиг. Тиймээс түмэн олон үнэнч шударга, эх орноо гэсэн чин үзэлтэй улс төрчийг эрэлхийлж тэднээр төрд зүтгүүлэхийг хүлээсээр. Харин өдгөө улс төрд улайрч байгаа зүтгэлтнүүдийг хар жагсаалтаар жагсааж хамгийн “Муу” үнэлгээ аваад буй улс төрчдийг шалгаруулж эхэллээ. Энэ ч үүднээс ард түмний санал асуулгыг авч “Black List” буюу Сонгож болохгүй 76 гэсэн асуулгыг манай сайт эхлүүлээд 10 хонож байгаа бөгөөд энэхүү жагсаалтын эхний 20 улстөрчийг онцолж байна. Үүнд:

  1. С.Баярцогт /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн/
  2. С.Баяр /МУ-ын Ерөнхий сайд асан/
  3. С.Эрдэнэ /Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд/
  4. Л.Гүндалай /Ард түмнээ хайрлая намын дарга/
  5. Т.Бадамжунай /ХХААХҮЯ-ын сайд асан/
  6. Н.Энхбаяр /МАХН-ын дарга/
  7. Н.Батбаяр /УИХ-ын гишүүн/
  8. Ч.Сайханбилэг /МУ-ын Ерөнхий сайд/
  9. Ц.Элбэгдорж /МУ-ын Ерөнхийлөгч/
  10. Р.Бурмаа /Хүнс, хөдөө аж ахуйн сайд/
  11. Б.Ундармаа /Бишрэлт Трейдийн захирал/
  12. З.Баянсэлэнгэ /Барилга, хот байгуулалтын сайд/
  13. Л.Эрдэнэчимэг /УИХ-ын гишүүн/
  14. Г.Батхүү /УИХ-ын гишүүн/
  15. С.Батболд /УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд асан/
  16. Д.Арвин /УИХ-ын гишүүн/
  17. Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн/
  18. Д.Бат-Эрдэнэ /Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн/
  19. Д.Зоригт /УИХ-ын гишүүн/
  20. З.Энхболд /УИХ-ын дарга/ нар ард иргэдийн саналаар сонгож болохгүй 76 гишүүдээс эхний 20т манлайлж ард түмний итгэлийг хөсөрдүүлж явна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт тэргүүтэй, Ерөнхий сайд асан С.Баяр удаалж буй тэдний хувьд гадаадад данстай төдийгүй олон но-той, ноцтой мэдээллээр олонд алдаршиж хэвлэлэлээр цацагддаг. Харин энэхүү буухиаг үргэлжлүүлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ жагсав. Түүний талаар сүүлийн үед таагүй мэдээлэл цацагдах болсон. Тэрээр албан тушаалаа урвуулан ашигладаг, хууль бус томилогоо, халаа сэлгээ хийсэн хэмээн албан тушаалаас нь эргүүлэн татах хороо хүртэл байгуулагдаад амжсан билээ. Харин хар жагсаалтын дөрөвт “Ард түмнээ хайрлая” хэмээх сүржин нэртэй намын дарга Л.Гүндалай бичигдэв. Улс төрөөс хэсэгтээ холуур явсан эрхэм намын дарга сүүлийн үед нэлээдгүй шуугиан тарьж буй. Ирэх оны сонгуулийн шоуг хамгийн түрүүнд эхлүүлж ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглож өөрийн дураар иргэдэд газар өгөх тухай худлаа мэдээлэл тараасан билээ. Мөн нэгэн телевизийн нэвтрүүлгийн үеэр Б.Жаргалсайханыг багагүй хошигнож, шууд нэвтрүүлгийн үеэр дэггүйтсэн нь ард түмний эгдүүцлийг хүргэсэн. Үүгээрээ ч энэхүү хар жагсаалтад дээгүүрт бичигдсэн байж болох.

Хар жагсаалтын эхний 20-т багтсан эрхэмүүдийн харахад ихэнхи нь Улс төд дээгүүр албан тушаал хашдаг улс төрчид байгаа нь ажиглагдав. Энэхүү ард түмнээс санал асуулга эхлээд 10 хонож байгаа бөгөөд уншигч та бүхэн саналаа өгч амжаагүй бол амжиж саналаа өгөөрэй. Энэхүү санал асуулгын дор сэтгэгдэл үлдээх хэсгийг нээж өгсөн байгаа. Эрхэм уншигч та бүхэн өөрсдийн сэтгэгдэл, үзэл бодлоо ямар нэгэн доромж үгээр илэрхийлэлгүй зөв боловсон илэрхийлээрэй.

Та энэхүү линкээр дамжиж саналаа өгөх боломтой http://www.blacklist.shuurhai.mn/uih

Эх сурвалж: Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.