Хотын А бvсэд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх vйлвэрийн барилгыг єчигдєр нээлттэй дуудлага худалдаагаар зарлаа. Тус газрыг худалдах дуудлага худалдааны доод vнэ долоон тэрбум 155 сая тєгрєгєєс эхэлж, 24 тэрбум тєгрєгєєр Абдул Карим гэх иргэн vнэ хаялцаж, худалдан авлаа.
Тодруулбал, НИТХ-ын шийдвэрээр хотын ємчийг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа болсон юм. Энэ удаагийн дуудлага худалдаагаар дєрвєн обьектыг худалдах шийдвэр гаргасан. Тухайлбал, Хан-Уул дvvргийн Засаг даргын Тамгын газар, хотын А бvсэд байрлалтай “Автобус III” НЄVГ-ын барилга, Єлзийт хороололд байрлалтай дутуу барьсан барилга зэргийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах байсан. Гэвч дээрх гурван газарт нэг ч худалдан авах, дуудлага худалдаанд оролцох санал ирээгvй аж.
Эдгээр дуудлага худалдааны дунд олны анхаарлыг татаж байсан нь “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх vйлдвэрийн газар байлаа. Уг барилга нь долоон тэрбум 155 сая тєгрєгєєр vнэлэгдэж дуудлага худалдаанд нийт есєн санал ирсэн байв. Дуудлага худалдаанд Капитрон банк, Таван богд, Bluemon компани, иргэн В.Энхбаатар, Б.Батнягт, З.Пvрэв-Очир, Б.Отгонжаргал, Р.Мандах, Адбул Карим нарын нийт есєн иргэн, аж ахуй нэгж оролцсон юм. Дуудлага худалдаанд “Таванбогд” группийн ерєнхийлєгч Ц.Баатарсайхан, иргэн Б.Отгонжаргал, Абдул Карим, нарын хооронд ширvvхэн єрнєж байсан. Ингээд дуудлага худалдаа дууссаны дараа бид тvvнээс хэвлэх vйлдвэрийг ямар зориулалттай ашиглах, мєн тvvнийг ямар ажил эрхэлдэг талаар мэдээлэл авахыг хvссэн боловч тэрбээр хариулт єгєхєєс татгалзсан юм. Хэвлэлийнхэнд олдсон мэдээллээр тэрбээр 2014 оны долоодугаар сард “Хумбаа” ХХК-ийн нэхэмжлэлтэй тvрээсийн гэрээний маргаанаар Дvvргийн иргэний хэргийн анхан шатны шvvхэд дуудагдаж байсан бєгєєд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ буцааснаар энэхvv асуудал хаагдаж байжээ. Мєн Катарын Батлан хамгаалахын сайдад олгосон 35 идлэг шонхрын зєвшєєрлийг Абдул Карим ахалж байсан нэгэн аж. Ямартай ч одоогоор Абдул Каримийн дотны андаар нь бидний сайн мэдэх УИХ-ын гишvvн, “Мон Уран” ХХК-ийн захирал Б.Наранхvv тодроод байгаа аж.
Ингээд бид энэ талаар зарим нэг УИХ-ын гишvvдийн байр суурийг сонирхсон юм. УИХ-ын гишvvн, Хєдєлмєрийн сайд Г.Баярсайхан “Энэ талаар ямар ч мэдээлэлгvй байна. Сvхбаатарын талбайг тойроод харийн хийцтэй байшин сав сvндэрлээд ирвэл монголчууд таатай хандахгvй л байх. Араб дээвэртэй байшин босчихвол эвгvй л юм байна. Тэгэхээр нийслэлийн удирдлагууд яагаад vндэсний компаниуддаа давуу тал олгоогvй юм бол гэж бодож байна. Хэдийгээр манай улсад мєнгє хэрэгтэй байгаа ч гэсэн мєнгєнєєс болоод гадныханд байдаг юмаа туугаад тавьчиж болохгvй л дээ. Засгийн газрын гишvvний хувьд харамсалтай л байна.
Хамгийн гол нь бид хаана, хэнд юу єгєх вэ гэдгээ бодолцох л хэрэгтэй” гэлээ. Юутай ч энэхvv хувьчлалын талаар ихэнх гишvvд Г.Баярсайхан сайдтай санал нэг байгаа хэмээн хэлж байсан юм. Ямартай ч Жанжин Сvхийн ажиллаж байсан тvvний нэрэмжит хэвлэх vйлдвэрийн хуучин барилгыг 24 тэрбум тєгрєгєєр гадны “угшилтай” Абдул Карим худалдан авлаа.
Єєрєєр хэлбэл засгийн газрын ордон хийгээд євєг дээдсийн минь хєшєє дурсгалтай зэрэгцээд Араб маягийн оройтой байшин сав битгий сvндэрлээсэй л гэж залбирч суухаас єєр арга алга даа бидэнд. Учир нь ємч хувьчлалаар дээрх хэвлэлийн vйлдвэрийн газрыг борлуулсан учир цаашид тухайн газарт ямар хэлбэр дvрстэй барилга барьж, аль чиглэлд ашиглах нь худалдан авсан иргэний эрх гэж хуульдаа заагаад єгчихсєн учраас бидэнд “ингэ тэг” гэж хэлэх ямар эрх байхгvй гэсэн vг.
Яг vнэндээ монголчууд бид сvvлийн vед газар шороо, тусгаар тогтнолтойгоо холбоотой бvхий л газруудаа харийнханы мэдэлд єгєх болсон. Тиймээс УИХ-ын гишvvн Г.Баярсайханы хэлсэнчлэн “Бид хаана, хэнд юу єгєх вэ гэдгээ бодолцох л хэрэгтэй” гэсэн нь vнэн vг болчихоод байна.
Уг нь энэхvv барилгыг “Ард санхvvгийн нэгдэл”-ийн гvйцэтгэх захирал Ч.Ганхуяг худалдаж авах саналаа гаргаж байсан юм. Мєн єнгєрсєн жилvvдэд уг vйлдвэрийн асуудал нилээд хурцаар тавигдаж байсан тєдийгvй улсын хєрєнгийг хувьдаа завшсан хэргээр одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярт ял хvртэл оноож байсан билээ. Юутай ч Тєрийн ордны зvvн талд байрлах “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх vйлдвэрийн газрыг худалдаж авсан Абдул Карим гэх иргэн олны анхаарлыг ихэд татаж байна.
Эх сурвалж: