Comment.mn

Эвсэх хийгээд эвсэл задрах чимээ

Дангаараа орвол аль ч нам ирэх сонгуулиар олонхи бүү хэл, олон суудал ч авч чадахгүй нь тодорхой байгаа энэ цагт эвсэж орох, эсвэл эргэж нэгдэх тухай улс төрийн намуудын уулзалт эхэллээ.

МАН+МАХН эвсэл байгуулахыг энэ хоёр намын жирийн гишүүд нь шаардах болсон нь одоогийн эрх баригчдыг зүгээр суулгаагүй бололтой.

Өчигдөр хуралдсан Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээрээ Ардчилсан намынхан хэнтэй эвсэж болох, хэнийг нэгтгэж чадах талаараа ярилцжээ. Тэдний эхний санал тавих боломжтой хувилбар нь байгуулагдсан цагаасаа л УИХ-д суудал авсан ч бүлэг байгуулах хэмжээний дэмжлэг ард түмнээс хүлээдэггүй ИЗН-ынхан аж. Энэ ондоо багтаан эвсэнэ, эсвэл нэгтгэнэ хэмээсэн тэд дараагийн хамтрагчаараа МҮАН-ыг нэрлэжээ. Ингэхдээ эвслийн бүлгийн хоёр дарга хоорондоо таарамжгүй байгаа эл цаг хугацааг ашиглахаар тооцжээ. Өөрөөр хэлбэл, МҮАН-д хадаг баривал мөн л шинэ оноос өмнө байхаар төлөвлөжээ. Энэ нь нэг талаас ирэх сонгуулийг угтаж буй мэт боловч далд утгаараа намын удирдлагуудын засгаараа оролдох далд санаархал ч байж мэдэх талтай. Учир нь МҮАН-тай нэгдэх АН-ын энэ санал дэмжигдвэл эвсэл задарч таарна, эвсэл задарвал энэ Засгийн газар унах нь тодорхой. Уг хурлаар намууд нэгдсэн тохиолдолд ирэх сонгуулиар хэдэн суудлыг хэнд хуваарилах, Үндэсний зөвлөлдөх хороо хийгээд Гүйцэтгэх зөвлөлдөө ямар квотоор оруулах талаар ч санал солилцжээ

С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.