Монголд хамгийн анхны гэсэн тодотголтой супер шоу нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ бол VTV телевизийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэх гэж буй хамгийн өндөр шагналын сантай “Мастер тогооч” өрсөлдөөнт шоу нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн дүрэм маш энгийн. Нас, хүйс, мэргэжил харгалзахгүй, хоол хийх дуртай хэн бүхэн нэвтрүүлгийн оролцогч байна. Хамгийн чадварлаг нь 20 сая төгрөгийг өвөртлөн, хоол бол урлаг гэдгийг батлах боломжтой.
Өрсөлдөгчдийн ур чадварыг “Silk Road” рестораны захирал Я.Энхээ, “MGC” ХХК-ийн захирал С.Батмөнх, “WEA” компанийн үүсгэн байгуулагч Ш.Наргилтуяа болон тогооч Н.Мөнхболд нар шүүн явуулна. “Мастер тогооч” нэвтрүүлгийг VTV телевизээр энэ оны 11-р сарын 30-наас эхлэн Даваа-Баасан гаргуудад “Pallas” катеринг ХХК-ийн захирал Г.Мөнгөндолгио хөтлөн хүргэх болно.
Телевиз бүхний зориглон хийдэггүй хоолны шоу нэвтрүүлгээр Vtv телевизийн уран бүтээлчид ажлынхаа гарааг эхлүүлж байгаа.