Үндэсний “ЗАЛУУ УДИРДАГЧ”-йиг тодруулах онлайн санал асуулга мэдээллийн www.deed.mn сайт дээр амжилттай, өрсөлдөөнтэй явагдаж байна. Энэ удаагийн санал асуулгад салбар бүрт нийгэмд өөрийн байр суурийг эзэлж, тодорхой хувь нэмрийг оруулж яваа шилдэг манлайлагч залуучууд өрсөлдөж байгаа билээ.
Дашрамд дурдахад санал асуулга энэ сарын 26-нд өндөрлөх байсан боловч нэр дэвшигчид болон уншигчдын хүсэлтийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн санал авахаар боллоо.
Уг санал асуулгад улс төр, бизнес, спорт, нийгмийн салбарт амжилттай ажиллаж, өөрийн хувь нэмрийг оруулж буй Монгол улсын иргэнийг онлайнаар шууд нэр дэвшүүлэх юм. Мөн нэр дэвшүүлэхдээ зохион байгуулагчдаас гаргасан бүртгүүлэх зааврын дагуу холбогдож санал, хүсэлтээ ирүүлэх боломжтой. Энэхүү санал асуулгад та бүхэн идэвхитэй оролцоно уу.
Мэдээллийн www.deed.mn сайтын редакц