НИТХ-ын ээлжит 31-р хуралдаанаар 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах, “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч МАН-ын бүлэг ажлын 3 хоногоор завсарлага авсанаар 26-ны өдөр үргэлжлүүлэн хуралдах болсон. Нийслэл дэхь сөрөг хүчин завсарлага авсан шалтгаан нь 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотголд дурьдагдсан олон тэрбум төгрөгийн өртөгтэй хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний тайланг хэт хураангуй, багцалсан байдлаар хуралд тайлагнаж байгаа нь хангалтгүй гэж үзжээ. НИТХ дахь МАН-ын бүлгээс 2015 оны төсвийн тодотгол болон хөрөнгө оруулалтын тайланд хуулийн дагуу аудит хийж, санал зөвлөмжийг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатайг эрх баригчдад санууллаа.
Г.Лхагваа