Comment.mn

Г.Майцэцэг: Сэтгүүлчдэд зэвүү хүрээд бүтээгдэхүүнээ шатаана гэж хэлсэн

43510296-8ce2-4976-bac0-81b779674090

“Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг болон “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагынхан Шийдлийн Засгийн газрыг огцрохыг шаардсан билээ.

Учир нь тус компани бараа бүтээгдэхүүнээ үнэгүй тараана гэж “жүжиг” тавьснаас хойш өдий болтол төлөх ёстойгоо төлөөгүй учир дансаа нээлгэж чадаагүй, битүүмжлүүлсэн зүйлүүдээ авч чадаагүй байгаа гэнэ. Тиймээс л Шийдлийн Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа гэнэ.

Улмаар энэ удаад бараа бүтээгдэхүүнээ үнэгүй тараана хэмээн “жүжиг” тавих бус шатаана гэж ээлжит “тоглолт” хийхээ хэвлэлийн бага хурлын үеэр дуулгасан. Тэгвэл “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг энэ талаар “Энэ бол албан ёсны тайлбар биш. Энэ бол сэтгүүлчдэд хэлсэн үг.Хүний амь шатаж байхад микрафоноо шүүрээд зугтдаг хүмүүсийг амьдралдаа анх удаа харлаа. Тиймээс тэдэнд зориулаад зэвүү хүрсэндээ хэлсэн” гэж тайлбарлажээ.

Ж.Өөдлөн

Эх сурвалж: www.mminfo.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.