Та бидний сайн мэдэх “Хувь заяаны галт тэрэг”, “Хайрын сарнай”, “Найзууд”, “Бороо” зэрэг дуугаараа олноо танигдсан Эрдэнэтийн дуучин МУСТА Мөөжигийн “Хүсэл биелнэ” цомгийн баяр өнөөдөр боллоо. Түүний цомогт Хайрын сарнай, Чамайг үгүйлнэ, Найзууд зэрэг нийтдээ 12 дуу багтжээ. Hi Fi рекордаст болсон уг цомгийн баярт хүрэлцэн ирсэн эхний 50 үйлчүүлэгчид тэрбээр “Хүсэл биелнэ” цомгоо бэлэг болгон барьсан юм.
Мөөжиг буюу Мөнх-Эрдэнэ нь Т.I хамтлагийг 2004 онд үүсгэн байгуулсан бөгөөд 10 гаруй жил урлагт үнэнчээр зүтгэж, СТА хэмээх цолоор энгэрээ мялаасан авъяаслаг хөдөлмөрч дуучин билээ. Тэрбээр мөн энэ сарын 30-нд өөрийн бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд толилуулах гэж байгаа юм байна.
СТА дуучин Мөөжигийн “Хүсэл биелнэ” тоглолт болно
Мөөжиг дуучин бүтэн хараагүй бөгөөд түүний хүүд энэ өвчин удамшиж, мөн хараагүй төрсөн байдаг. Гэхдээ тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй ч сонсогч түмний сонсох, дуулах дуртай олон сайхан дууг бүтээсэн авъяастан. Хараагүй мөртөө амжилттай яваа, хөдөлмөрч уран бүтээлч манай улсын хэмжээнд хоёр гуравхан л бий. Тэдний нэг болох Мөөжгийн дуунуудыг бүгдээрээ, сонсож, бас дэмжих нь зүйтэй. Энэ ертөнцийг хардаг нь харахгүйгээ хөтлөөд, алхдаг нь алхахгүйгээ өргөөд, түүний сэтгэлийн гүнээс гарах аялгууг мэдрэн, сонсож, аялгуут дуутай нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэх сайхан боломж байна.
11 сарын 30-нд болох “Хүсэл биелнэ” тоглолтын билетийг бөхийн өргөөний кассаар худалдаалж байгаа бөгөөд 19001950 үнэгүй хүргэж байгаа юм байна.
Н.Ганчимэг
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20