Comment.mn

Франц “Лалын улс” бүлэглэлд цохилт өглөө

Францын агаарын цэргийн хүчин өчигдөр хэт даврагч “Лалын улс” бүлэглэлд хариу цохилт өгсөн тухай эх сурвалжууд мэдээллээ. Тус бүлэглэлийн хяналтад буй бүс нутгийн “нийслэл” болж буй Сирийн хойд этгээдийн Рака хотыг цэргийн хүчин агаараас бөмбөгдөж, сургуулилтын байр, зэвсгийн агуулахыг нь устгажээ.

“Лалын улс” бүлэглэлийн дайчид  Парис хотын долоон хэсэгт дараалсан террорист халдлага үйлдсэнээс хойш Францын цэргийн арми анх удаагаа “Лалын улс” бүлэглэлд хариу цохилт өгсөн нь энэ байлаа.

Энэ удаагийн цэргийн ажиллагаанд 12 байлдааны онгоц оролцсон бөгөөд 20 удаа бөмбөгдсөн байна. Цэргийнхний мэдээлж буйгаар тэдний устгасан эхний бай нь арабаар  “Даеш” гэх удирдлагын ордон, зэвсгийн агуулах байсан аж.  Харин дараагийн бай нь террорист бүлэглэлийн сургуулилтаа хийдэг талбай байжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.