Comment.mn

Эрдэнэс таван толгойн ҮЭ-ийн дарга хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө зулын гол болголоо

Эрдэнэс тавантолгойн Үйлдвэрчдийн эвлэлээс өнөөдөр мэдээлэл хийхээр зарласан. Тэгвэл дөнгөж сая мэдээлэл хийх үеэрээ тус байгууллагын “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ өөрийгөө зулын гол болголоо.

Тэрбээр “Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт уруу нь дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмнийхээ төлөө өөрийгөө шатаалаа” хэмээн гадуур хувцсан дээрээ шатахуун асгасан юм.

Уг хэрэг “Зууны мэдээ” мэдээллийн төвд болсон бөгөөд С.Эрдэнэтэй хамт мэдээлэл хийж байсан ажилчид галыг унтраасан хэдий ч С.Эрдэнэ нэлээд хүнд түлэгдэлт авчээ. Тэд талбайн хажуу талын “Эрдэнэс тавантолгой” компанийн байранд очсон хойноо түргэн дуудсан бөгөөд түүнийг 12 цаг 40 минутын үед түргэн машин авч явсан юм.

Харин “Эрдэнэс-Таван Толгой” ХК, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо хамтран өнөөдөр буюу 2015.11.13-ны 15.00 цагт “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн 203 ажилтанг “TTJVCo” компанид шилжүүлж буй асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм байна.

Н.Ганаа

Бүтнээрээ

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.