Comment.mn

Montblanc StarWalker World Time: Aялагчдад зориулсан үзэг

Дээд зэргийн чанар бүхий титанаар хийгдсэн уг үзгэнд дэлхийн цагийн бүсүүдийн хуанлийг суулгасан нь аялаж буй газрынхаа цагийг тодорхойлох боломжтой болгосон.

Орчин цагийн шинийг эрэлхийлэгч хэн бүхний аливааг нээх, адал явдалд дурлах хүслээр бүтээгдсэн Montblanc StarWalker World Time үзэг нь цагийн бүсүүдийг өөртөө агуулснаараа онцлог болжээ. Материалын хувьд хөнгөн чанар, бат бөх, халуунд тэсвэртэй, зэвэрдэггүй чанараараа танигдсан цэвэр титанаар хийгдсэн.

Montblanc брэндийн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх гэсэн байнгын эрэл хайгуулын үр дүнд тив алгасан яваа аялагчдын хэрэгцээг хангахуйц үзэг болсон байна. Үзгэнд суулгасан механизм нь эх биеийг эргүүлэх төдийд ажилладаг. Их биеийн төгсгөл хэсгийг нэг удаа эргүүлснээр цагийн өөр өөр бүсүүд дэхь орон нутгийн цагийг хэлж өгөх болно. Зөвхөн тухайн орны цагийн бүсийг тодорхойлохоос гадна гадна дэлхийн бусад 23 цагийн бүсэд хэдэн цаг болж байгааг харах боломжтой.

Хэлбэр, загвар болон үйлдлийн хосгүй нэгдэл болсон StarWalker World Time үзэг нь аялалын төгс хамтрагч юм. Их бие болон таган дээр дэлхийн цагийн бүсүүдийг лазераар зурсан ба зэврэлтийн эсрэг материалаар бүрсэн нь давтагдашгүй бүтээлийг бий болгосон байна.

Рутенээр бүрэгдсэн Au750 алтан хошуун дээр дэлхийн газрын зургийг хээлэхдээ рутени хучилтын цаана нуугдсан цагаан алтыг анзаарагдахаар хийсэн нь бүтээгдэхүүний онцлогийг улам тодотгосон байна.

Энгийн хээнцэр байдал, чанар, үйлдлээр баяжуулсан уг үзэг нь холын аялагчийн шинийг байнга эрэлхийлж, үзэж туулснаа, мэдрэмжээ, үзэл бодлоо, шинэ санаагаа цаасан дээр буулгах байнгын хамтрагч байх болно.

Central Tower-ийн 2 давхар дахь Montblanc-н албан ёсны дэлгүүрээр зочлоорой. Дэлгэрэнгүйг 11320062 дугаараас лавлах боломжтой.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.