Comment.mn

2015 оны эхний 10 сард 501 хүн зам тээврийн ослоор нас баржээ

“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гаригт дэлхий даяар зохион байгуулан тэмдэглэн явуулдаг. Энэ жил 2015 оны 11 дүгээр сарын 15-нд тохиож байна.

Уг өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэсэн ба үүнээс хойш улс орнууд уг арга хэмжээг авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа тэдний ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейгаас шийдвэрлэсэн байна.

Тус арга хэмжээг нийслэлд 2 дахь жилдээ зохион байгуулан явуулах гэж байна.

Арга хэмжээний үеэр зам тээврийн осол хэргийн хор уршгийг сурталчлах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хамгаалах малгай, хамгаалах суудлыг хэрэглэж хэвших, ач холбогдлыг нь сурталчлах, зам тээврийн осол, түүний үр дагаварт сэтгэл санаа нь зовж байдаг бүх хүнийг өөрийн ухуулга сурталчилгааны индэр болгохыг уриалж, зам тээврийн ослын нас баралт, гэмтлийн хохирол нь гамшиг, тахлын хэмжээнд хүрснийг хөдөлгөөнд оролцогчдын сонорт хүргэнэ.

“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдөр”, “Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн 3 дугаар дайн” арга хэмжээг нийслэл, аймаг, сум, дүүргийн хэмжээнд зохион байгуулан явуулах ба арга хэмжээний үеэр зам тээврийн ослоор хохирогсдод дуугүй зогсож хүндэтгэл үзүүлэх, хонх дуугаргах, зул өргөх, лам нараар ном уншуулах, уриалга, лоозон барьж хүндэтгэлийн жагсаал хийх, зам тээврийн ослоор хохирогсод болон зам тээврийн ослын үр дагаврыг арилгахад оролцдог хүмүүсийн дунд уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх, зам тээврийн ослын нас баралт, гэмтлийн статистик мэдээ, ноцтой ослыг харуулсан зурагт самбар, үзэсгэлэн гаргах, зам тээврийн ослын хор уршгийг харуулсан үзүүлэх тоглолт хийх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлэг гаргах, гарын авлага материал тараах, анонс байрлуулах зэрэг ажлуудыг зохион байгуулна.

“Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн 3 дугаар дайн” гэдгийг 1997 онд болсон Европын “Зам тээврийн ослоор хохирогсдын өдөр”-ийг тэмдэглэх үеийн хэвлэлийн мэдээнд зам тээврийн ослоор нас барагсдын тоог Английн яруу найрагч Хиткот Вильямсын “Автогедон” зохиолоос иш татан доорхи байдлаар харьцуулан олон нийтэд хүргэж байсан байна.

Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн 3 дугаар дайн”

17 сая амиа алдагсад, энэ тоо цаашид үргэлжилсээр …

Энэ нь хорих лагерьт үхэгсдээс 2 дахин их

Солонгосын дайнд үрэгдэгсдээс 18 дахин их

Энэ бол 17 Вьетнамын дайнтай тэнцэх хохирол

Хиросимагийн үхлээс 130 дахин их

8500 Ольстерийн хохирол.

100 жилийн дайныг ганц 7 хоногт.

Загалмайтны аян дайны хохирлыг 30 секундын дотор гэж зүйрлэн бичиж байсан байна.

Монгол улсад 2001-2015 оны байдлаар 70722 хүн зам тээврийн осолд өртсөнөөс Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 6155 хүн амь насаа алдаж, 17882 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна. Он тус бүрээр үзүүлбэл:

Он Зам тээврийн осолд өртсөн хүн

ТХХАБАЖЭГХэргийн улмаас хохирсон хүмүүсийн мэдээ

Зам тээврийн гэмт хэрэгт өртсөн хүн Нас барсан хүн Гэмтсэн хүн
Улс хот улс хот улс хот улс хот
1 2001 3788 2878 2147 1226 335 105 1812 1121
2 2002 3598 2645 1963 999 327 130 1636 869
3 2003 3210 2465 1615 862 391 155 1224 707
4 2004 3212 2507 1504 794 385 143 1119 651
5 2005 3233 2644 1401 811 355 168 1046 643
6 2006 4388 3640 1648 895 378 152 1270 743
7 2007 4383 3737 1276 622 344 111 932 511
8 2008 4223 3477 1204 453 313 59 891 394
9 2009 3822 3196 1237 609 317 98 920 511
10 2010 4368 3805 1253 691 320 127 933 564
11 2011 6145 5415 1527 725 434 103 1093 622
12 2012 6440 5716 1619 757 541 148 1078 609
13 2013 7669 6807 1842 875 560 149 1282 726
14 2014 7052 5955 2114 900 654 174 1460 726
15 2015 оны эхний 10 сар 5191 4288 1687 784 501 128 1186 656
Нийт: 70722 59175 24037 12003 6155 1950 17882 10053

Зөвхөн 2015 оны эхний 10 сард:

Нас барсан хүн 2014 оны эхний 10 сард 569 байсан бол 2015 оны эхний 10 сард 501 болж, 12,0 хувиар буурсан.

Нас барсан 501 хохирогчийг замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл: жолооч 183, явган зорчигч 130, тээврийн хэрэгслээр зорчигч 188 байна.

Хүний амь нас хохирсон хэрэг: Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 123, мотоцикл холбогдсон осол 76, онхолдох хэлбэрээр гарсан осол 311 бүртгэгдсэн байна. Үүнээс нийслэлд согтуугаар үйлдэгдсэн хэрэг 22, мотоцикл холбогдсон осол 5, онхолдох хэлбэрээр гарсан осол 125 гарсан байна.

2015 оны эхний 10 сард 1167 хүн гэмтэж байсан бол 2015 оны эхний 10 сард 1186 хүн гэмтэж 1,6 хувиар өссөн.

Зөвхөн 2015 оны эхний 10 сард улсын хэмжээнд 49 хүүхэд нас барж, 201 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл авсан байна.

2014 оны эхний 10 сард 39 хүүхэд нас барж байсан бол 2015 оны эхний 10 сард 49 хүүхэд нас барж, 25,6 хувиар өссөн.

2014 оны эхний 10 сард 183 хүүхэд хүнд, хэндэвтэр гэмтэж байсан бол 2015 оны эхний 10 сард 201 хүүхэд гэмтэж 9,8 хувиар өссөн.

Эхний 10 сард нийслэлд зам тээврийн осолд 862 хүүхэд өртөж, 14 нь нас барж, 848 нь гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдийн 120 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.

Зам тээврийн осол гарсан шалтгаан, хэлбэрийг нь авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, замын нөхцөлд хурдыг зөв сонгож яваагүйгээс, хажуу хоорондын зайг бариагүйгээс бүртгэгдсэн осол буурахгүй байна. Энэ нь автомашин онхолдох, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр гарсан ослын өсөлтөөс харагдажбайна.

Мөн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй байгаагаас болон хүүхдэд хамгаалах бүс, зориулалтын суудал, суудал өндөрсгөгч, бүс тохируулагчийг хэрэглэдэггүйтэй холбоотой гарсан ослууд их байна.

Хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудал – 2015 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 10,6 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 82,9 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 6,5 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарсан нь хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй байгааг харуулж байна. Иймд хүн бүхэн хамгаалах бүсээ зүүж хэвшицгээе.

Зам тээврийн осолд өртөх үедээ жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын хамгаалах бүс хэрэглэсэн байдал:

Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигчид осолд өртөх тохиолдолд автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард суусан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэсэн тоо баримтыг Дэлхийн эрүүл мэндийн 2013 оны тайланд тусгасан байдаг.

Манай улсад хүүхдийн зориулалтын суудал, хамгаалах бүсний хэрэглээ тэр бүр хэвшигдээгүй байна. Автомашинаар хүүхдээ тээвэрлэж буй хүн бүр ач холбогдлыг нь ойлгож хүүхдийг аюул эрсдлээс хамгаалж, хэрэглэж хэвших явдал өнөөдөр чухлаар тавигдаж байна. Учир нь дэлхийн улс орнуудад хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна.

Хамгаалах бүсний хэрэглээ
Он Хамгаалах бүс зүүгээгүй зөрчлийн илрүүлэлт ЗТОсолд орж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээ
улс хот зүүсэн зүүгээгүй тогтоогдоогүй
1 2013 он 75290 28916 3.9% 76.5% 19.6%
2 2014 он 134742 90626 26.9% 56.0% 17.1%
3 2015 оны эхний 9 сар 108486 63935 10.6% 82.9% 6.5%
Нийт: 318518 183477

Иймд хүн бүр Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг алхам тутамдаа мөрдөж, хэрэгжүүлэн, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлье.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.