Comment.mn

Г.Учралсайхан: “Таны сонгох 76” сонгуулийн өмнөх хамгийн том “сунгаа” болно

Zaluu.com сайт нь улстөрчдийн рейтингийг тогтоох зорилгоор олон нийтийн дунд нээлттэй санал асуулгыг цахим хэлбэрээр авахаар болжээ. Тэрхүү санал асуулга нь өнөөдрөөс албан ёсоор эхэлсэн бөгөөд ирэх сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. Уг санал асуулга нь хэрэглэгч, уншигчдийн тоогоор тэргүүлдэг Zaluu.com сайт дээр явж байгаа гэдгээрээ давуу талтай юм байна. Ингээд санал асуулгынх нь талаар тус сайтын захирал Г.Учралсайханаас зарим зүйлүүдийг тодрууллаа.

Zaluu.com сайтаас энэ цаг үед рейтенгээрээ тэргүүлж буй улстөрчдийг тодруулах зорилгоор олон нийтийн дунд нээлттэй санал асуулга явуулж эхэлжээ. Санал асуулгынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай сайт өнөөдрөөс эхэлж олон нийтийн дунд нээлттэй санал асуулга явуулж эхэллээ. Санал асуулга маань сонгуулийн өмнөх жил хийгдэж байгаа гэдгээрээ нэлээдгүй онцлогтой. Zaluu.com сайтын өдрийн уншигчдийн тоо нь 250-300 мянга байдаг. Үүгээрээ манайх Монголд үйл ажиллагаа явуулдаг вэб сайтууд дундаа тэргүүлэгч нь байж чаддаг. Тиймээс энэхүү судалгаа маань ард түмний дунд өнөөдөр хэн рейтинг өндөртэй байна. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд гадуур явагдаж буй судалгаанууд үнэн зөв байж чадаж байна уу гэх зэрэг олон асуултуудад хариулт болж чадна. Zaluu.com болон Uls.mn гэсэн хоёр сайтаар саналаа зэрэг авна.

-Сошиал сүлжээнд сайтууд иймэрхүү байдлаар санал асуулгууд олныг авч байна. Танай сайт тэдгээрээс юугаараа давуу талтай вэ?

-Zaluu.com дээр хийгдэж байгаа гэдэг нь л давуу тал шүү дээ. Мөн Zaluu.com болон Uls.mnгэсэн хоёр сайтаар саналаа зэрэг авна. Бүртгэгдсэн хэрэглэгч өөрийн аккаунтаа үүсгэж мэдээ мэдээллээ I Report байдлаар сайтад оруулаад явахаар тохируулсан байгаа.

-Бүртгүүлсэн улстөрчид маань I Report байдлаар Zaluu.com сайтад мэдээ мэдээллээ оруулна гэж байна. Энэ маань яг ямар учиртай юм бэ?

Хамгийн товчоор илэрхийлвэл нэр дэвшигч өөрөө мэдээ мэдээллээ энэ буланд оруулна гэсэн үг. Өөрөөр хэлвэл манайд бүртгүүлж аккаунтаа үүсгэсэн хэрэглэгч өөрийн гэсэн булантай болно. Тэрхүү буланд манай зүгээс ямар нэгэн хяналт тавихгүй. Гэхдээ мэдээж бусад хэн нэгний нэр төрд халдсан мэдээ мэдээлэл оруулах хориотой. Сэтгүүүл зүйн зарчмыг баримтлах ёстой. Энэ маань нэг ёсондоо манай “Таны сонгох 76” санал асуулгыг маань амьд болгож байгаа юм.

-Санал асуулгын бүртгэл хэдэн хүртэл үргэлжиллэх вэ?

-Өнөөдрөөс эхлээд 14 хоногийн хугацаатай явагдана. Шаардлагатай гэвэл бүртгэлийн талаарх мэдээллийг 99086105, 88132469 дугааруудаас лавлаж болно. Мөн манай сайттай холбогдох боломжтой.

-Санал асуулгынхаа хариуг хэзээ гаргах вэ?

-Шалгаруулалт маань шинэ жилийн өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 25-нд дүнгээ гаргана. Аливаа нэг санал асуулга тодруулсан хүмүүсээ нийтэд зарлахдаа сүр дуулиантай танилцуулдаг. Манайх тийм арга хэмжээ зохион байгуулахгүй. Мэдээж шалгарсан хүмүүстээ батламж гардуулна.

-Санал асуулга хэдий хэр хугацаанд явагдах вэ?

-Өнөөдөр албан ёсоор эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагт санал асуулгаа хаах болно. Мөн санал асуулгынхаа явцын дүнг өдөр бүр мэдээллээд явна.

Г.Лхагваа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.