“Мөн үү, тийм үү” энэ үгийг уншихад таны санаанд “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Батаа санагдаж байгаа байх. Сүүлийн үед “Банш Батаа” хэмээн нэрлэгдээд буй жүжигчин Д.Баттөмөр буюу Батаагийн 24 баримтыг хүргэж байна.
1. Жүжигчин Б.Баттөмөр. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод төрж, нутагтаа 10 жилээ төгсчээ.
2. Эцэг эхээс арвуулаа бөгөөд айлын бага хүү аж.
3. Аав нь багад нь бурхан болчихсон болохоор ээж болон олон ах, эгч нартаа эрхлэн өссөн гэнэ. Бүр тавдугаар анги хүртлээ ээжийнхээ өвөрт унтдаг байжээ.
4. Дээрээс нь дархан эрхтэй, гэрийн ажил хийнэ гэж мэддэг ч үгүй байсан гэнэ. Усанд явахаар ээж нь хараад “Хэн чамайг усанд яв гээв. Наад хоёр гар чинь суначихна. Боль” хэмээн болиулдаг байж. Харин хожим ах, эгч нарыгаа амьдрал зохиогоод тусдаа гараад явсан хойно өнөөх “цагаан гартай” хүүхэд усанд явж, түлээ модоо бэлтгэж эр хүний хийх ёстой ажлуудыг хийж сурчээ.
5. Ээж минь “За чи хүнд муу санаж болохгүй, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй, хүүхдээрээ зантай байх ёстой” гэж байнга захидаг байсан. Энэ хүний үгээр л амьдралд тэмцэж явна хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
6. Хэдийгээр хүүхэд байхаасаа жүжигчний мэргэжлийг сонгоно хэмээн боддог байсан ч гэрийнхэн нь бүгд хуулийн байгууллагад ажилладаг учраас өөрийгөө цагдаа болно хэмээн боддог байжээ. Гэтэл театрын найруулагч Г.Баатар “Жүжигчний хуваарь ирж байна. Чи очиж шалгалт өгөх үү” гэснээр СУИС-д очиж шалгуулаад тэнцэж байсан байна.
7. Сургуулиа төгсөөд анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр хоёр жил ажиллажээ. Дараа нь “Харцага” кино урлагийн дээд сургуульд багшилж байсан аж. Гэвч “X-түц” хамтлагийн жүжигчин Аглуу, Онон хоёртой уулзаснаар “Х-түц” хамтлагийн жүжигчин болжээ.
9. Бэрд гурван хүсэл биелүүлье гэвэл “Ээждээ мөнхийн рашаан уулгах, сонгосон мэргэжлээрээ амжилтад хүрэх, элбэг, дэлбэг сайхан амьдрах юмсан гэж хэлнэ хэмээн ярьдаг байжээ.
10. Тэрээр “Рашаантын 18”,“Миний хөрш чөтгөр”, “Учиртай гурван толгой”, “Болсон явдал” зэрэг олон арван кино, жүжигт туслах болон гол дүр бүтээж олны хайрыг татсан.
11. Тэрээр “Миний хөрш чөтгөр” кинонд “тийм үү, мөн үү” гэх үгийг хэлдэг нь нэгэн хэсэгтээ мода болж байв.
12. Нэгэн үе зогсоо зайгүй зурагтаар гарч, рекламанд тоглох болсон түүнийг “Рекламны мангас” хэмээн нэрлээд байсан.
13. Харин дараа нь хочийг нь сольж “Банш Батаа” болгосон. Энэ талаар “Миний бүтээсэн нэг дүр л дээ. “Х Түц” хамтлагтаа байхад телевизийн хошин шог тавьсан юм. Яагаав Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг том эгч нь болоод бөөрний өвчин тусдаг нэг номер байдаг юм. Тэрэн дээр Нарансолонго бид хоёр эхнэр нөхөр болоод гэртээ банш хийж “Мянган нэрийн барааны дэлгүүр” дээр зардаг. Тэр дүрийг бүтээснээс хойш л хүмүүс “банш” Батаа гэх болсон. Дүр бүтээгээд, тэр нь хүмүүст хүрээд түүгээр маань намайг хочилж байгаа болохоор сайхан л байдаг юм. Ерөөсөө жүжигчин хүн гэдэг чинь бүтээсэн дүрээрээ олонд дуудуулах чинь сайхан шүү дээ. Одоо ч цол л авах үлдээ шив дээ” хэмээн ярьж байв. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд “Болсон явдал” киноныхоо нээлт дээр СТА цол тэмдэгээр шагнуулсан юм.
15. Тэрээр нэг рекламанд 2-3 сая төгрөгийн ханштай тоглодог.
16. Реклам, кино, жүжигт тоглож, өөрийгөө мундаг жүжигчин болохыг харуулсан тэрээр мөн чамгүй дуучин гэдгээ ч харуулаад авсан. Залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж, хайр дурлалын бэлгэдэл болсон “Рашаантын 18” киноныхоо дууг тэрээр өөрөө дуулсан билээ.
17. Би Балган шиг аймаар дурласан. Түүн шиг хайр дурлалынхаа төлөө юу хийхээс буцахгүй байж үзсэн. Мэдээж би гэлтгүй хүн бүр л Балган шиг дурлах байх хэмээн ярьдаг тэрээр эхнэртэйгээ танилцсан түүх нь сонин.
18. Нэгэн удаа цайны газар ортол сул суудал байгаагүй учраас ганцаараа нэг ширээнд сууж буй бүсгүйн өөдөөс нь харж суусан гэдэг. Гэтэл өөртэй нь усны дусал шиг адилхан бүсгүй яг л толинд харж байгаа мэт санагдсан. Тэр цаг мөчөөс эхлэн Батааг хайр сэтгэлтэйгээ учирсан гэдэг. Түүнийг эхнэртэйгээ усны дусал шиг адилхан хэмээн хүмүүс ярьдаг. Одоо тэрээр эхнэр хүүхдийн хамт “Алтай констракшн”-ийн байранд амьдардаг. Уг байрыг “Х-түц” хамтлагийн жүжигчин Аглуу, Онон нар ярилцаж байгаад зах зээлийн ханшаас хэдэн хувь доогуур үнээр буюу 70 сая төгрөгөөр “Модны хоёр”-т авч өгчээ.
20. Харин түүнийг байр авсныхаа дараа ааш зан нь өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр байсан хамтлагаасаа гарсан гэдэг.
21. Мөн жүжигчин Ононд гадуурхагдсаар байгаад гарсан ч хэмээн хэвлэлээр цацагдаж байв. Харин энэ бүхнийг жүжигчин Онон, Батаа нар эрс үгүйсгэж байсан юм.
22. Гэвч түүний мөрөөдөл хошин урлагийн хамтлаг бус харин өөрийн гэсэн театр байгуулах хүсэл гэнэ. Тиймээс “Мөрөөдлийн театр”-ыг сонгосон гэдэг.
23. Тэрээр хамтлагаасаа гарч, Монголын хамгийн отгон театр “Мөрөөдлийн театр”-т орон, СТА Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Н.Дөлгөөн, “Шинэ үе продакшн”-ы жүжигчин Батууш нартай ажиллаж байгаа юм.
24. Тус хамтлагт орсноосоо хойш “Хайртай бол эргэж хараарай”, “Ээжийн дайсан” зэрэг бүтээлүүдийн гол дүрийг бүтээгээд байгаа билээ.
Эх сурвалж: Xopom.info