Comment.mn

“Урьдчилгааг 10 хувь болгоно гэдэг бол үлгэр”

Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь төр баталгаа гаргах тухай Засгийн газраас тогтоол гарч, иргэд ч энэхүү шийдвэрийг хэрэгжихийг хүлээсээр дөрвөн сар өнгөрчээ. Барилга хот байгуулалтын “шинэхэн” сайд З.Баянсэлэнгэ  байрны урьдчилгаа төлбөрийг удахгүй бууруулж 10 хувь болгоно гэж ярьж байгаа ч УИХ-ын гишүүд энэ асуудал дээр тэс өөр байр суурьтай байгаа гэнэ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Зээлийн урьдчилгааг 10 хувь болгож бууруулахад Засгийн газар өөрөөр хэлбэл Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөгийн баталгаа гаргахаар болсон. Ирэх 2016 оны төсөвт орон сууцны төлбөрийн урьдчилгаа төлбөрийг бууруулах мөнгө тусгагдаагүй. Энэ талаар нэг ч удаа эргэн яриагүй. Иргэдэд хандаад хэлэхэд урьдчилгаа төлбөрийг бууруулна гэх үлгэрт итгэх хэрэггүй. Учир нь төр, засгаас энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж чадахгүй. Тухайн үеийн сайдын олны анхаарлыг татах гэсэн нэг л асуудал” гэлээ.

Дашрамд, Орон сууцны ипотекийн зээл олгож эхэлснээс хойшхи хугацаанд нийт 3.5 их наяд төгрөгийн зээлж олгож, энэхүү хөтөлбөрт 72 мянга орчим хүн хамрагдаад буй. Харин зээлийн урьдчилгааг 10 хувь болгож бууруулбал 15-30 жилийн турш орон сууцны зээлтэй амьдрах өрхийн тоо 100 мянгад хүрнэ. Эдийн засаг ойрын хоёр гурван жилдээ сэхэл авахгүй гэдгийг гадаад, дотоодын томоохон судалгааны байгууллагууд эдийн засагчид нотолчихоод байгаа энэ үед зээлийн урьдчилгааг ийнхүү бууруулж, иргэдээ өр тавихад уриалан дуудаж байгаа нь тун оновчгүй шийдвэр гэж эрх баригчид үзэж, урьдчилгааг бууруулна гэж шоудсандаа харамсч байгаа сурагтай.

М.БОЛОР

Эх сурвалж: Zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.